Эсэргүүцэлтэй байгаа хотыг танкууд бууджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Эсэргүүцэлтэй байгаа хотыг танкууд бууджээ

Сирийн арми Хомс хотын орон сууцны дүүргийг танкийн их буугаар буудлаа гэж Associated Press мэдээлжээ. Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг хөдөлгөөн сүүлийн хоногуудад өргөжив. Тавдугаар сарын 11-нд эсэргүүцэлтэй хотын гурван дүүргийг армийнхан их буугаар буудсан байлаа. Мөн Хомс хотынхонтой холбоотой Дамаскийн жагсагчид ч их буугаар буудсаныг батлан хэлсэн байлаа. Сирийн Syrian Arab News Agency агентлагийн мэдээлснээр армийнхан хотод хэдэн арван “террористуудыг” барьсан гэнэ. Жагсагчдын талаас хохирол амссан мэдээ байгаа. Хомс ба Дераа хотуудад цэргийн хэдэн албан хаагч амь үрэгдсэн байна.
Эсэргүүцэл зохион байгуулж байгаа хотуудын эсрэг ерөнхийлөгч Ассад армийн анги нэгтгэл ба хуягт техникийг илгээсэн билээ. Хомс хотоос гадна энэ сарын 10-ны өдөр танкийн буун дуу Инхил, Даэл, Жасем, Санамейн ба Нава хотуудад сонсогдож байжээ. Сирийн армийнхан 10 мянган жагсагчдыг бариад байгаа мэдээ ч байна. Сирийн хүний эрхийн Syria’s National Organization for Human Rights байгууллагынхан эсэргүүцэл эхэлснээс хойш 757  жагсагч алагдлаа гэж мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж