Францын ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлав

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлав

Францын Төсвийн сайд Франсуа Баруэны (Francois Baroin) мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтыг 2012 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр, хоёр дахь шатны сонгуулийг тавдугаар сарын 6-нд явуулахаар болжээ.  
Мөн парламентын хоёр танхимын сонгуулийн тов ч тодорхой боллоо. Сенатын сонгуулийг 2011 оны есдүгээр сарын 25-нд, доод танхимын депутатуудыг 2012 оны зургадугаар сарын 10 ба 17-нд тус тус сонгох гэнэ.
Өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози барууны төвийн намаасаа хоёр дахь удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэж шинжээчид үзлээ. Социалистуудын нэрийн өмнөөс ОУВС-гийн өнөөгийн тэргүүн Доминик Стросс-Кан, “Үндэсний конгресс” намаас тус намыг үндэслэгч Ле Пены охин Марин Ле Пен нар нэрээ дэвшүүлэх бололтой. Эдийн засгийн өсөлт гарч байгаа учраас Николя Саркозийн чансаа сүүлийн судалгаагаар 32 хувь хүртлээ өссөн байна.  Стросс-Кан, Марин Ле Пен нар ч өндөр чансаатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж