Эрүүл байна гэдэг зөвхөн өвчингүй байхыг хэлдэггүй. Оюун санаа амар амгалан, сэргэг, зөв байхыг бас хэлдэг. Эрүүл байх хүний зөв бодлоос эхэлнэ. Бодож байгаа бодол чинь, аливааг дүгнэж байгаа үзэл бодол чинь, улмаар хийж байгаа үйлдэл чинь таны эрүүл байгаа үгүйг тодоос тод харуулдаг.
Амьдрал таны биеийн эс, ширхэг бүхнээс урган ундардаг. Тэр эсийг таны бодол санаа, итгэл үнэмшил, амьдралын туршилга чинь хөглөж байдаг. Биеийн өвчин сэтгэлийн өвчнөөс үүдэлтэй бөгөөд биеийн өвчинг сэтгэлийн эрүүл эсээр даван туулж чадна.
Сэтгэлгээний эрүүл мэндийг бий болгох хамгийн чухал зүйлс нь хайр, итгэл, уучлан өршөөх сэтгэл. Энэ бүхнээс та баяр баясгалан, аз жаргалыг мэдэрдэг бөгөөд энэ мэдрэмж таны биед байгаа гурван триллион эстэй шууд холбогддог. Тэгэхээр эрүүл сэтгэл, эрүүл биеийг танд бэлэглэдэг байх нь. Таны тархинд муу муухай бодол дүүрвэл түүнээс гарах сөрөг энерги нөгөө гурван триллион эсийг хар өнгөөр будан, таны хамаг эрчим хүчийг хар шуургаараа хамж авна.
Амьдралд танаас хамаарахгүй, таны зохицуулж дийлэхгүй өч төчнөөн зүйл бий. Гэлээ ч ямар ч тохиолдолд танд захирагдах зүйл бол таны бодол санаа. Юу бодохоо, яаж амьдрахаа, ямар шийдвэр гаргахаа зөвхөн та л мэднэ. Эцсийн дүндээ таны биеийн эрүүл мэнд сэтгэлийн эрүүл мэндээс чинь асар ихээр хамаардгийг хэзээ ч битгий мартаарай. Сэтгэлийн хүч биеийн хүчийг бий болгоно. Тэр хүч зөв бодол, зөв сэтгэлээс үл тасалдахгүйгээр ундарч байдаг билээ.