Н.Золжаргалыг хэн халах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

Н.Золжаргалыг хэн халах вэ?

Долларын ханшийн өсөлт, төгрөгийн сулрал гээд сүүлийн үед Монголбанкны ерөнхийлөгчийн чихнээс байнгын хонх уяатай байгаа. Тиймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын даргад хандан  Монголбанкны ерөнхийлөгчийн чөлөөлөх, хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан. Тэрээр өнөөгийн үүсээд байгаа долларын ханшийн өсөлт, төгрөгийн сулралд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын даргад саналаа хүргүүлсэн юм.

Тэгвэл Н.Золжаргалыг халах эрх зөвхөн УИХ-ын даргад байдаг гэсэн хариуг илгээжээ. Тодруулбал,  УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн УИХ-аас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтанг эргүүлэн татах, огцруулах санал гаргах ерөнхий зохицуулалтыг хуульчилсан боловч Монголбакны ерөнхийлөгчийн тухайд нарийвчилсан зохицуулалтаар хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан чөлөөлөх санал гаргана гэжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг чөлөөлөх асуудлыг зөвхөн УИХ-ын дарга З.Энхболд гаргах ёстой юм байна. Тэгвэл УИХ-ын дарга Н.Золжаргалын сайн эсвэл муу ажилласанд зөвхөн УИХ-ын дарга дүн тавьж хариуцлага тооцох гэнэ. Хэрэв УИХ-ын даргад Н.Золжаргал ажлаа сайн хийж байгаа гэж дүгнэвэл түүнийг огцруулах асуудлыг УИХ-ын өөр ямар ч гишүүн тавих эрхгүй гэнэ.

            Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж