ИТХ-ын төлөөлөгчид Оюут багт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2014.06.09-нд нийтлэгдсэн

ИТХ-ын төлөөлөгчид Оюут багт ажиллалаа

Оюут багийн оршин суугчид болон Эрдэнэт-99 Сөх-ноос сүүлийн 4 жилд тус багт зам засварын ажил хийгдээгүй тул энэ оны төсөвт үүнд шаардагдах зардлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг АИТХ-д гаргажээ. Үүний дагуу ИТХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны гишүүд, тус багаас сонгогдсон төлөөлөгч нар тухайн хэсэгт очиж нөхцөл байдалтай танилцлаа. Тэдэнтэй хамт ХББЗА-ны дарга явсан. Хүсэлт гаргасан иргэд Оюут багийн буюу 2-р хорооллын 22,23 болон 24, 25-р байруудын зам засварын ажлыг оригдуулж байна гэж үзсэн байна. Учир нь эдгээр байруудын дундах авто замыг сүүлийн 4 жилийн хугацаанд засварлаагүй юм. Мөн 2-22-оос 27 байруудын дундах гэрэлтүүлэг байхгүй байгаа талаар хүсэлтдээ дурджээ. Харин өнөөдөр албаны хүмүүс тухайн газарт ажиллах үеэрээ иргэдийн хүсэлт гаргасан хэсгүүдэд энэ онд зам засварын ажил хийгдэхээр болсоныг танилцуулж. Зураг төсвийг үзлээ. Одоогоор үүнийг гүйцэтгэгч компани шалгараад байгаа бөгөөд гэрээ байгуулах шатанд явж байгаа гэнэ. Уг ажилд 900 сая орчим төгрөгийн төсөв батлагджээ.

Б.ГАНБЯМБА

Эх сурвалж: www.erdenetinfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж