Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Хятадын зохиолч Лиао Ивү шантрахгүй гэдгээ мэдэгдлээ. Ирэх долоо хоногт Австралид болох утга зохиолын наадамд явах гэхэд нь улс нь түүнд зөвшөөрөл өгөөгүй. 16 удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн ч тэрбээр шатрахгүй, дахин хөөцөлдөнө хэмээн хэлж байна.

53 настай зохиолчийн номыг өмнөд хөршид нийтэд түгээхийг хэдийнэ хориглосон. Түүний амьдардаг Сичуань мужийн Чендү хотын цагдаа түүнд Австрали руу явахыг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ. 1990 оноос хойш тэрбээр 17 удаа гадаад орон руу ямар нэг арга хэмжээнд оролцохоор явахыг оролдсон ч ганцхан өнгөрсөн жил Германд болсон зохиолчдын наадамд оролцох зөвшөөрөл авсан юм. Бусад 16 тохиолдолд нь үгүй гэсэн хариулт авчээ.

Лиао “Цуст аллага” хэмээх шүлэг бичсэнийхээ төлөө 1990 онд дөрвөн жил хоригдох ялаар шийтгүүлж байжээ. Тэр шүлэг нь Тянь Ан Миний талбайд болсон оюутны бослогын гунигт түүхийн тухай өгүүлсэн гэнэ.

“Би нэг ч үг бичиж чадахгүй байна. Хэрвээ намайг бүтээлээ нийтийн хүртээл болгодог л юм бол хатуу шийтгэнэ гэсэн. Уг нь би улс төрийн асуудал сонирхдоггүй, зөвхөн уран бүтээлээ л туурвихыг хүсдэг” хэмээн Лиао Виви ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж