Шотландын хөлбөмбөгийн “Абердин” багийн ерөнхий менежер Дерек Макиннест есөн настай хөгжөөн дэмжигч хүүгээс шилдэг баг бүрдүүлэхийн тулд заавал худалдаж авах ёстой хөлбөмбөгчийн жагсаалт бүхий захидал иржээ. Есөн настай Боид Гибсон хүү жагсаалтдаа 12 шилдэг хөлбөмбөгчийн нэрийг бичсэн байна. Хэрэв Боид хүүгийн жагсаалтад багтсан хөлбөмбөгчдийг худалдан авахыг хүсвэл “Абердин” багийн менежер Дерек Макиннес болон захирал Стеварт Милне нарт 400 сая фунт стерлинг шаардлагатай болох гэнэ. Хүү жагсаалтдаа дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч Португалийн Кристиан Роналду, Английн Тео Уолкотт, Габоны Пьер-Эмерик Обамеянг, Камеруны Самуэль Эту, Уэльсийн Гарет Бейль, Дэлхийн дөрвөн удаагийн шилдэг хөлбөмбөгч Аргентиний Лионель Месси, Бразилийн Кака, Италийн Марио Балотелли, Польшийн Роберт Левандовски, Шведийн Златан Ибранимович, Бразилийн Тиаго Силва, Шотландын Крис Боид нарыг багтсаан байна.
Бяцхан фанатын мөрөөдлийн багийн жагсаалтыг “Абердин” хөлбөмбөгийн баг Твиттер хуудсандаа нийтэлжээ.
Б.АНХТУЯА