Бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2014.06.08-нд нийтлэгдсэн

Бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулна

Олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын бизнес эрхлэгчдийг оролцуулсан “Бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ыг 2014 оны зургадугаар сарын 19-21-нд Улаанбаатарт зохион байгуулах ажээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Монголын эдийн засгийн форумаас санаачлан зохион байгуулж байгаа энэ чуулга уулзалтад оролцохоор гадаадын 50 гаруй банк болон хөрөнгө оруулалтын компани саналаа ирүүлээд байгаа аж.

Уулзалтын төлөөлөгчдийг хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслүүд, бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцуулахаар төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулагчид  Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Төмөр зам зэрэг мега төслүүдэд ач холбогдол өгч байгаагаа мэдэгдэж байна. Бизнесийн дээд хэмжээний уулзалт нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, шинэ бүтээн байгуулалтын талаарх үнэн бодит мэдээллийг өгөх, хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх бодит нөхцөлийг бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байна.

Эх сурвалж: zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж