Соёлын салбарынханы “Нээлттэй өдөрлөг” болж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.08-нд нийтлэгдсэн

Соёлын салбарынханы “Нээлттэй өдөрлөг” болж байна

Соёл Спорт Аялал Жуучлалын Яамнаас санаачлан харьяа байгуулагуудын үйл ажиллагааг сурталчилах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор өнөөдөр ”Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Чингис хааны талбайд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны албан ёсны нээлтийн ажиллагаа 11:40 цагт эхэлсэн бөгөөд нээлтэд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүс оролцжээ.

”Нээлттэй хаалганы өдөрлөг”-т тус яамны харьяа соёл урлагийн бүх байгууллага оролцож, өөрсдийн уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолт зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах юм байна. УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон монголын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулж, 51 дэхь уран бүтээлийн улиралд шинээр бүтээсэн болон сэргээн тавьсан уран бүтээлийн тухай үзэсгэлэн, тоглолтуудын хуваарь зэргээ дэлгэн үзүүлэх ажээ.

Д.БҮҮВЭЙ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж