Бонд орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Бонд орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэв

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас
гаргахыг з
өвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор
55.5 тэрбум т
өгрөгийн бонд, төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 72
тэрбум т
өгрөгийн бонд гаргахаар заасан байв. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд урт
хугацаат орон сууцны зээлд з
өвхөн төрийн албан хаагчдыг хамруулж, улаан шугам татаж буй нь учир
дутагдалтай байна. ДНБ-ийн 80 хувийг б
үтээж байгаа хувийн хэвшлийнхнийг хамруулах ёстой. Эцсийн
хэрэглэгчдэд хүү багатай зээл хүргэхийн тулд зээлийг зөвхөн Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулах ёстой хэмээн байр сууриа илэрхийлж
байлаа. Хэдийгээр УИХ-аас иргэддээ х
үү багатай зээл хүргэх зорилгоор хууль, тогтоол баталдаг ч дунд нь арилжааны
банкууд орж ирээд зээлийн хүүг өсгөдөг тухай ч энэ үеэр хөндөв. Сангийн сайдын тайлбараар бол 2009 оны санхүү эдийн
засгийн хямралын н
өлөөгөөр барилгын компаниуд хүнд байдалд орсон учраас Засгийн газраас төрийн албан
хаагчдыг орон сууцжуулах х
үрээнд эрэлт талд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Энэ хүрээнд 4200 төрийн албан хаагчийг урт хугацаат орон сууцны зээлд хамруулахаар болж
2010 онд 80 тэрбум т
өгрөгийн бонд гаргасан. Ингэснээр 3100 орчим нь орон сууцандаа орсон
бол үлдэж буй 1100 орчим иргэн бичиг баримтаа бүрдүүлэн байраа
сонгосон ч зээл авч чадахг
үй байгаа.  Шалтгаан нь Орон
сууцны санх
үүжилтийн корпораци нь тэдэнд зээл өгөх боломжгүй  болжээ. УИХ-аар одоо 72
тэрбум т
өгрөгийн бондыг баталчихвал тэдгээр иргэд 40 хүртэлх сая төгрөгийн зээл
авах бололцоотой болж орон сууцандаа орно.
Өөрөөр хэлбэл,
энэ арга хэмжээ нь санх
үү эдийн засгийн хямралаас барилгын компаниудаа гаргах, нөгөө талдаа төрийн албан
хаагчдыг орон сууцжуулах гэсэн давхар агуулгаар гаргасан х
өтөлбөр
учраас цаашид бол төр иргэндээ ялгавартай хандахгүй. Тухайлбал, “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд иргэн
б
үр урт хугацаат орон сууцны зээлд хамрагдах боломжийг олгоно. Энэ ч үүднээс Хөгжлийн
банкаар дамжуулан 350 тэрбум т
өгрөгийн бондыг орон сууцны дэд бүтцийг байгуулахад зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн тухай
онцоллоо. М
өн “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй урт
хугацаат зээл олгохоор холбогдох байгууллагууд суд
алгаа хийж байгаа
тухай ч дуулгав.

Гэвч гишүүдийн хэлснээр бол Засгийн газраас бонд гаргах сургаар барилгын
компаниуд орон сууцныхаа
үнийг хөөрөгддөг мэргэшсэн аргатай болжээ. Тиймээс УИХ-аар одоо ид хэлэлцэж байгаа 72
тэрбум т
өгрөгийн бондын сургаар мөн л орон сууцныхаа метр квадратын үнийг өсгөчихөөд сууж
байхыг
үгүйсгэхгүй аж. Тиймээс тэдгээр компаниудтай байрныхаа үнэ ханшийг
тогтвортой барих чиглэлээр Орон сууцны санх
үүжилтийн корпорацийн
з
үгээс гэрээ, контракт хийсэн, үүрэг хариуцлага хүлээлгэхээр заалт байдаг эсэхийг гишүүд лавлавал тус
корпорацийн дарга тоймтой хариулт
өгсөнгүй. Янз нь орон сууцны үнийг хэт хөөрөгдөхгүй байх заалт тусаагүй бололтой.

Тиймээс ирэх жилүүдэд 4200 биш 100 мянган иргэнийг орон сууцтай болгох хөтөлбөрийг
Засгийн газар хэр
эгжүүлнэ. Орон сууцны үнэ ханшийг тогтвортой барихын тулд дорвитой бодлого хэрэгжүүлэхгүй бол бага,
дунд орлогтой иргэдийг орон сууцжуулах х
өтөлбөр ажил хэрэг болж чадахгүйд хүрэхээр байгааг энэ үеэр УИХ-ын гишүүд онцоллоо.

 Харин төсвийн
алдагдлыг н
өхөх зориулалтаар оруулж ирсэн 55.5 тэрбум төгрөгийн бондыг
УИХ-ын гиш
үүн Н.Батбаяр “Яагаад заавал орон сууцны зориулалтаар гаргах бондтой
хамт оруулж ирэв” хэмээн хардсан бол УИХ-ын гиш
үүн Н.Ганбямба
“Засгийн газраас хэрэгцээтэй з
үйлд бонд гаргадаг болмоор байна. Мэдлэгт суурилсан эдийн
засгийг хөгжүүлж чадвал эдийн засгийн өсөлт хэд дахин өснө. Сүүлийн үед Засгийн газар юм бүхэнд бонд гаргах боллоо” гэв. Сангийн сайд “Н.Ганбямба гишүүний хувьд бүх зүйл дээр шүүмжлэлтэй
ханддаг. Гэхдээ
өөрт нь хандаж шүүмжлэлтэй хандахаас аргагүй нь. Улсын нэгдсэн төсвийг бид  9,9 хувийн
алдагдалтай баталсан.
Үүнээс эх үүсвэргүй алдагдал нь 55.5 тэрбум төгрөг байсан учраас Засгийн газраас бонд гаргана гэж зааж өгсөн. Орон
сууцны зориулалтаар гаргах бондын хувьд ч адилхан. Энэ даг
уу оруулж
ирсэн асуудлыг мэдэн будилж болохгүй” гэсэн юм.

Эцэст нь гишүүд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчдийг олонхиор баталсан байна. Тодруулбал, СЗХ-ны
даргаар Д.Баярсайханыг улираан томилсон бол гишүүдээр  Г.Хэрлэн,
Б.Даажамба, Б.Батбаяр, Д.Ганбаяр, Я.Лхагвасүрэн, Л.Энхтайван нарыг томилов. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлсэн үгэндээ
“Монголын санхүүгийн зах зээлийг шинэ шатанд гаргах шаардлага байгаа тул
томилогдсон бүх хүмүүс энэ чиглэлээр бүх хүчээ дайчлан ажиллахыг хүсч, ажлын амжилт хүслээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж