Монголын нохой судлалын холбоо “Мишээл групп” ХХК хамтран анх удаа “Dog expo-2014” үзэсгэлэнг өнөөдөр зохион байгуулж байна. Хоёр өдрийн турш болох уг үзэсгэлэнд нохой үржлийн газар, хоол, тэжээл болон нохой худалдан борлуулах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг нийт 30 орчим байгууллага оролцож буй ажээ.
Өнөөдрийн хувьд, нохойны загварын үзүүлбэр болон урлагийн тоглолт, үзэгчдийн дундах тэмцээнийг зохион байгуулсан бол маргааш сургуультай нохойны үзүүлбэрийг сонирхуулах ажээ. Монголд анх удаа болж буй уг нохойны үзэсгэлэнг сонирхохоор хүмүүс ихээр цугласан ч нохойгоо дагуулан ирсэн хүмүүс цөөхөн байна. Үзэсгэлэн үзэх бол энгийн хүн 2000 төгрөг, нохойтой бол 20 мянган төгрөг төлж, мандатаар нэвтрэх ажээ.
Б.МИШЭЭЛ