Украины хямралаас хойш Путины баруунд хийсэн айлчлалт

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

Украины хямралаас хойш Путины баруунд хийсэн айлчлалт

 

Фото: EPA/ALEXEY NIKOLSKY /RIA NOVOSTI / KREMLIN POOL

 

Холбоотны цэрэг Нормандад нэвтрэн хоёрдугаар фронт нээсний 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Оросын ерөнхийлөгч Владимир Путин хоёр хоногийн өмнө Герман, Франц, Их Британи, АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзлаа. Дээр нь Украины шинээр сонгогдсон ерөнхийлөгч Петр Порошенкотай хэдэн минут ярилцжээ.

 

Украины хямралаас хойш Путин анх удаагаа баруунд айлчиллаа. Мөн Путин эдгээр орнуудын  лидерүүдтэй сүүлийн хагас жилд мөн л анх удаагаа ярилцав. Бүх хэлэлцээрийн сэдэв нь  Украины хэрэг явдал байлаа.

 

Баасан гаригт Путин Америкийн ерөнхийлөгчтэй уулзан ярив. Францын ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс өгсөн өглөөний хоолон дээр тэд хорин минут ярилцжээ. Тусгайлсан уулзалт байгаагүй ч тэд Украины байдлаар санал солилцож чадлаа. Ерөнхийлөгч нар "хүчирхийлэл ба цэргийн ажиллагааг хурдан төгсгөх шаардлагатай байгаатай” санал нийлжээ.

 

 

Үүний өмнө Путин Германы канцлертай хоёр талын уулзалт хийлээ. Олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа  Украины хямралыг нэн түрүүнд намжаах шаардлагатай гэдгийг Ангела Меркель хэлжээ. Зөрөлдөөн талаасаа биш харин хэрхэн зөвшилцөл хайх талаар хоёр лидер ярилцасан гэнэ. Путины герман хэл,  канцлерийн орос хэл нь тэднийг хаалттай хаалганы цаанаа нүүр тулан ярилцах боломжийг өгөв.

 

Мөн тэд баасан гаригт дахин хоёр ч удаа богино хугацаанд ярилцаад амжлаа. Тухайлбал, канцлер Порошенко, Путин хоёрыг  үг солилцоход дэргэд нь зогсон яриаг нь дэмжжээ. 

 

Ангела Меркель ба Владимир Путин, 06.06. 2014. Фото: Сергей Карпухин / Reuters

 

Хоёр лидерийн яриа цаг гаруй үргэлжилсэн байв.

 

Владимир Путин холбоотны цэрэг Францад буун нэвтэрсний 70 жилийн ойн арга хэмжээнд ирээд Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ба Францын  ерөнхийлөгч Олланд нартай хэлэлцээр хийжээ.

 

Путин, Порошенко хоёрын яриа

 

 

Путин, Порошенко хоёрын хувийн яриа 15 минут орчим үргэлжилсэн байлаа. Тэд ярилцлагынхаа үеэр Украины зүүн өмнөд нутагт цус урсгасан ажиллагааг хурдан зогсоох талаар саналаа нийлүүллээ. Байлдааны ажиллагааг Украины армийн талаас мөн Украины федералчлах талынхны зүгээс ч нэн даруй зогсоохын төлөө л тэд байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж