“Улаанбаатар марафон” болж байна

Хуучирсан мэдээ: 2014.06.07-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафон” болж байна

Бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, автомашингүй энэ өдөр “Улаанбаатар-марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдэг тамирчид оролцож байгаа юм. Тэмцээн марафон, сонирхогчдын гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдана. Тодруулбал, Марафонд 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчид хагас марафон буюу 21.975 м зайд, бүтэн марафоны 42.195м зайд хурд хүчээ сорино.  Харин сонирхогчид 17, 18-35, 36-49, 50-иас дээш гэсэн насны ангилалд 4000-8000 хүртэлх зайд гүйх юм.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж