
Энэ жилийн “Хаврын сарын аян”-ыг дөрвөн долоо хоногт хувааж, өөр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд арга хэмжээ, өдөрлөгүүд зохион байгуулах юм байна. Эхний долоо хоногт Ойн газрынхан “Ногоон дээл”, хоёрдугаар долоо хоногт Усны газрынхан “Цэнхэр бүс”, гурав дахь долоо хоногт Нийслэлийн байгаль хамгаалахынхан “Саруул орчин”, харин сүүлийн долоо хоногт “Ой-хуурай газрыг тэтгэнэ” сэдэвт багц ажил зохион байгуулна. Маргаашнаас Ойн газрынхан бүх нийтээр мод тарих ажлыг нийслэлд эхлүүлэх гэж байна.
Энэ жил хоёр сая орчим мод тарих ажилд 400 мянган хүн оролцоно гэх зорилгыг тэд тавьжээ. Харин улсын хэмжээнд 2400 га талбайд нөхөн сэргээлт хийж, 18 мод үржүүлгийн газар байгуулж нийтдээ 35 сая суулгац тарих юм байна. Өнгөрсөн жил 167 мод үржүүлгийн газар 50 мянга орчим сайн чанарын тарьц суулгац ургуулсан тул энэ жил суулгац ховордох хүндрэл гарахгүй гэж албаныхан хэллээ.
Энэ удаагийн мод тарих аянд Усныхан нэгдэж байгаагаараа онцлог. Маргаашнаас эхлэн долоо хоногийн хугацаанд тус газрынхан томоохон хот суурингаас 20-50 км, сум дүүргээс 10 км, баг хорооноос таван км доторх гол горхи, булаг шанд, нуур цөөрмийн урсацыг сэргээх, цэвэрлэх юм байна. Мөн түүнчлэн дунд сургуулиудад усыг гамтай хэрэглэж занших, цэвэр усны ач холбогдлын талаар сургалт, лекц зохион байгуулах гэнэ.
Уламжлал ёсоор Монгол Улс дөрвөн жилд нэг удаа улс орон даяар усны тооллого хийдэг. Энэ жилийн тооллого ч мөн сарын 22-нд эхлэх юм байна. Гэхдээ энэ удаагийн тооллогыг заавал газар бүрт нь очиж тоолж, цаг, зардал гаргалгүй, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглана гэж Усны газрын орлогч дарга Ц.Сосорбарам хэллээ.
“Ногоон хот аян-2011”
Өнгөрсөн жилийн өдийд Ерөнхийлөгчийн Ц.Элбэгдорж “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зохион байгуулах тухай” 63 тоот захирамжаа гаргаж, монголчууд нийтээрээ мод тарих үндэсний өдөртэй болсон. Байгаль хамгаалах хаврын сарын аян, мод тарих үндэсний өдрийн хүрээнд байгалиа хамгаалах, мод тарих үйлсэд олон нийтийг уриалах, экологийн боловсрол олгох зорилготой “Ногоон хот аян-2011” өдөрлөг өнөөдөр Скай худалдааны төвийн өмнөх талбайд нээлтээ хийнэ. Өдөрлөгийн нээлтэд Байгаль орчны сайд Л.Гансүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар оролцох аж. Энэ үеэр мод тарих технологийн зааварчилгаа, зөвлөгөө, сургалт, гарын авлага тараах, олон нийтийг байгаль хамгаалах, мод тарихыг уриалсан урлагийн тоглолт, тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа гаргах гэнэ. Энэ жилийн “Байгаль хамгаалах сарын аян”-д урлаг соёлынхон нэгдэж байгаагаараа онцлогтой. Тухайлбал, УДЭТ-ын найруулагч СТА Н.Наранбаатар, МУСГЗ зохиолч Д.Төрбат, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат нар урлаг соёлын арга хэмжээ, бүх нийтийн парадыг удирдах юм байна. Өнгөрсөн жил УДЭТ-ын уран бүтээлчид цөлжилтийн асуудлыг хөндсөн “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг анх тайзнаа тавьсан. Энэ жил ч мөн жүжгээ тавих аж. Харин БОАЖЯ-ныхан ХЗДХЯ, Байгаль хамгаалах иргэний зөвлөл, байгаль орчны чиглэлээр хамтран ажилладаг ТББ-уудтай хамтран олон нийтэд байгаль хамгааллын чиглэлээр гарсан хуулиудыг сурталчлах аж.
Энэ жилийн мод тарих аянд нэгдсэн Усны газрын дарга Ц.Сосорбарамтай уулзлаа.
-Жил болгон л мод тариад л байдаг. Ургах боломжгүй бохирдолтой хөрсөн дээр тариад үргүй зардал гаргаад байгаа юм биш үү. ШУА-ийн эрдэмтэн судлаачид хүртэл нийслэлийн хөрсөнд мод тарих боломжгүй болсон тухай ярьдаг…?
-ШУА-ийн хүрээлэн бидэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. Манайхан Хянган, Өвөр Монголтой харьцуулж ярих нь олонтаа. Хятад улс ногоон байгууламжтай болох, зүлэг модыг хаа сайгүй тарьж ургуулахаар 30 жил судалгааны ажил хийсний үр дүнд амжилтад хүрсэн жишээ бий. Энэ улс судалгаа шинжилгээний тусгай бааз бий болгож, төр засгийн зүгээс хөрөнгийг хангалттай шийдсэн нь цаг агаар, хөрсөндөө тохиромжтой мод, бут зүлэгтэй болгох үндэс байсан. Үүнтэй адил байгаль орчны асуудалд хөрөнгө зарцуулмаар байгаа юм. Нэг га талбайг ойжуулахад 300 мянган төгрөг төсөвлөж байна. Гэтэл энэ мөнгө бодит байдал дээр хаанаа ч хүрдэггүй. Мод тарина гэдэг зөвхөн 10 хувь нь. Харин үлдсэн 90 хувь нь услах, арчлах, үржүүлэх, ургуулах ажил шүүдээ.
Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга Ю.Дэлгэрмаа:
-Ойжуулах, хотын ногоон байгууламж бий болгох асуудал өөр шүү дээ. Нийслэлийн хөрс бохирдож, мод тарихад хүнд болсон нь үнэн. Тарьсан бүх мод ургахгүй байгаа гэдэг дээр санал нийлж байна. Ийм нөхцөлд ямар төрлийн тарьц, суулгац тохиромжтой вэ, ямар арчилгаа хэрэгтэй вэ, ямар төрлийн, хэдэн настай мод суулгах вэ гэдгийг нарийн тооцоолж судлах шаардлага байна.
-Туул голыг дахин цэвэрлэх тухай ярьж байна. Харин ойр орчмын үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бохир ус, хог хаягдлыг яах вэ. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах ажил хэзээ хэрэгжих вэ?
-Сарын аяны хүрээнд Туул голын нийслэл хотын газар нутгаар дайран өнгөрч байгаа бүх хэсгийг хогноос нь салгана. Харин арьс ширний үйлдвэрийг хотоос зайдуу гаргах ажил үе шаттай явж байна.
Одоогийн байдлаар газрын асуудлыг шийдсэн. Харин нүүлгэн шилжүүлэх хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгана. Хөрөнгө мөнгөтэй холбоотой учир хүлээгдэж байна. Ойролцоогоор 20 гаруй үйлдвэрийг хотоос гаргахаар төлөвлөсөн гэх хариулт өглөө.
ЗҮЛЭГЖҮҮЛЭЛТ 2011-05-13 202.126.91.248
ХЭРЭВ МОД БУТ ЗҮЛЭГ ТАРИУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭГ СОНИРХОЖ БАЙГАА БОЛ 96688557 УТСАНД ХОЛБОГДОНО УУ
Тар тар 2011-05-13 202.170.67.5
Таръя ч гэх шиг Тарцгаа тарцгаа Хэн байг гэсэн юм бэ Хэ хэ Нэг баагий аягүй шүүмжлээд таръя биш тарья гэж бичдэг юм гээд шаачихжээ бас Яг үнэндээ Тария гэж бичдэг юм шүү дээ ньюсмн-ийн болон бусад эргүү малнууд аа ха ха
erdene 2011-05-13 122.201.18.131
хаана тарьж байгаа юм вэ оролцох санал байна
зочин 2011-05-13 124.158.122.176
Харин тиймээ сэтгүүлчдийн чадвар маш муу болсон байна лээ Саяхан нэгэн ТВ-н доогуур гардаг урсдаг зараар МАЛЧИН САЙЛЧИН ажилд авна гэсэн зар урсч л байх юмА яа яа яа юу ч гэхэв дэ
ufc27 2011-05-13 122.201.19.3
mod ih untei bn tariy tariy l geed urialaad baidag garuud biznes hiihgeed bg yum u bi ooroo ch gesen tarimaar l bn gehdee gantsiig tariad urgadguil baihgui yu 10aas gants n ulddeg urgadag baihgui yu bi ooroo taridag hun medej l bn bolildoo
Зочин 2011-05-13 182.160.36.192
mod urguulaachee tarih yah b
**********COMPUTERSHOP ДЭЛГҮҮР***** ТА DELL , TO 2011-05-13 202.179.14.131
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР ТА DELL TOSHIBA COMPAQ БРЭНДИЙН НӨҮТБҮҮКИЙГ 599000 – 649000 – НИЙХАА 50 ХУВИЙН УРЬДЧИЛГААГ ТӨЛӨӨД 7-14 ХОНОГТ АМЕРИКААС ЗАХИАЛАН АВАХ АЛТАН БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ МӨН МАНАЙ ДЭЛГҮҮР ХАВРЫН ГАЙХМААР ОГЦОМ ХЯМДРАЛЫГ ЗАРЛАЛАА W W W COMPUTERSHOP M N UTAS 99172587 99999019
Зочин 2011-05-13 202.70.38.22
ug n zyv sanaa gedegtei hen ch margahgyidaraa n yah ve gedeg n asuudal bolood bnabi urd n mod tarij l bsanter gazar n daraa n baishin barichihsanug n darga tsergyyd ireed udurlug zohiogood syrtei n agragyi mod tarij blaa
иргэн 2011-05-13 182.160.39.123
Сэтгүүлчдийн мэдлэг боловсрол их муу болжээ Зөв бичиж ч чадахгүй юм Муу юманд сайн Сайн юманд муу болжээ Тарья Таръя хоёрыг ялгадаггүй Айн
iPhone 4 zarna 2011-05-13 202.55.191.22
USA-s avchirsan 32 gb har ungutei iPhone4 zarna Jich 2 sar barisan Utas 99093577
Зочин 2011-05-13 203.91.117.4
shirkheg mod 150000 tugrik baikhad yaji mod tarikh we khuu
Зочин 2011-05-13 203.91.117.4
shirkheg mod 150000 tugrik baikhad yaji mod tarikh we khuu
Зочин 2011-05-13 203.91.117.4
shirkheg mod 150000 tugrik baikhad yaji mod tarikh we khuu
tarya 2011-05-13 182.160.5.188
tarya genee zuv bich ehleed tari gej mongolchuud mod suulgaj l medne archilj medehgui urguulj medehgui tegeheer ymar ch hereg alga
Зочин 2011-05-13 202.179.20.165
havar mod tarina uvulun hugalj hayna ingej hii demii um hiigeed yahav de hudlaa reclam
Санал 2011-05-13 202.126.91.248
Зулзаган мод тарьвал хүний хөлөөр дороо сүйддэг Тиймээс мод үржүүлгийн газар тариад том болчихсон хүний хөлд үхэхээргүй мод тарихаар журам гаргах хэрэгтэй байхаа
Сэтгүүлчид 2011-05-13 202.126.91.248
Бид нар мод тарьж л байгаа Харин шинээр мод таръя гэснийг хараад өөр юм гараад ирж гээд сонирхол татаад байна Яаж тардгийг зааж өгөөч
Зочин 2011-05-13 202.170.80.11
Арай ч дээ Сэтгүүлч минь дээ Тарья гээд зөв бичиж сураач ээ Имй байж яаж сэтгүүлчийн ажил хийдэг юм бэ
Зочин 2011-05-13 202.72.243.98
За хө нэг шпириц аваад хэдэн мод таръя даа Энэ жил би арван мянган мод тарина аа Нэг шпириц арвал литр ус байхад болно нэг модонд нэг грамм ус шахна Хэн намайг мод тариагүй гэж хэлэх юм бэ ха ха ха ха
таръя таръяааа 2011-05-13 202.126.91.248
Бүгдээрээ тарцгаая
1dugeert 2011-05-13 180.235.178.106
niislelchuud ehleed gudamjind bie zasahaa bolih tegeed daraa ni nileed irgenshsen hoinoo mod tariad teriigee usaldag urguuldag boloh bh dahiad 60 jil kk
hun 2011-05-13 49.0.129.59
ZA boli doo Mod tarina gej yu baisan yum be Hezee urguulj chadaj baisan yum be
bat 2011-05-13 180.149.80.113
mod haana zarj bn
Зочин 2011-05-13 203.169.48.36
таръя kkkkkkkkkkk
Зочин 2011-05-13 122.201.28.3
Sanaa n zuv saihan sonsogdoj bgaa ch tarisan modoo archilj chaddaggui ter n hun huch hurungu zardag gedgiig oilgdogui uchir doroo uheed hataad duusdag ryeklamdaa l TV geer mod suulgaj bgaa haragddag ch ur dun taaruu sh dee