Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.05.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд  4-9 метр.  14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт  873 гектопаскаль байлаа. Даралт  өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж. www.news.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж