11 11 төвд 1500 орчим иргэн ханджээ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

11 11 төвд 1500 орчим иргэн ханджээ

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д энэ 7 хоногт нийт 1439 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирснээс 742 орчим иргэн цаг үе, нийгмийн шинжтэй асуудлаар ханджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 6 дугаар сарын 4-ний өдрийн 21 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож Засгийн газрын 11 11 төвд ирсэн 180 гаруй иргэдийн асуултад багцлан хариулт өглөө.

Их, дээд сургуулиуд 2014 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө энэ хичээлийн жил дуусахаас өмнө авч, мөн төлбөр дээр алданги тооцож байгаад  эцэг эх, оюутнууд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс анги засварын мөнгө хураан авч байна, хүнсний талоны судалгаа шударга бус явагдсан, хамрагдах ёстой өрхийг хамруулаагүй гэх асуудлаар нилээдгүй ханджээ.  

Нийслэлтэй холбоотой асуудлаар 603 иргэн хандсанаас дулааны шугам сүлжээ засч байгаатай холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усыг тодорхой хугацаагаар тасалсан боловч хугацаандаа өгөхгүй байгаа талаар иргэд гомдол гаргасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж