Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "Сонирхогчдын УАШТ"-ий хагас шигшээд өрсөлдөх багууд өнгөрсөн долоо хоногт шалгарсан. Өчигдөр хагас шигшээ тоглолтууд болж, алт болон хүрэл медалийн төлөө тоглох багууд тодроод байна. "Сонирхогчдын УАШТ"-ий аваргын төлөө "Дельта" – "Багануур" багууд шалгарсан бол хүрэл медалийн төлөө "Континенталь" – "MCS Khaliun FC" багууд шалгараад байна. Тэмцээний шигшээ тоглолтууд 15.00, 16.20 цагуудаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана.