Төв Африкийн бүгд найрамдах улсад үүрэн телефоны үйлчилгээ үзүүлдэг 4 компани үйл ажиллагаа явлуудаг байна. Эдгээр компаниуд хэрэглэгч хоорондоо текстэн мэссэж буюу SMS бичих үйлчилгээг цуцлаж буйг мэдээлжээ.
Учир нь ард иргэд Засгийн газраа эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулахдаа текстэн мэссэж бичих үйлчилгээг ашиглаж байна гэж үзсэн байна.
Тиймээс энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагааг зогсоохын тулд энэхүү үйлчилгээг хориглох шийдвэр гарчээ.
Мөн Viber Whatapp зэрэг үйлчилгээг ч хориглохоор болсон байна.
Т.БИЛГҮҮН