Хүссэн өнгөөрөө зурдаг үзгийг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Хүссэн өнгөөрөө зурдаг үзгийг бүтээжээ

Хүссэн өнгөөрөө зурах боломжийг олгох Scribble Pen нэртэй үзгийг зохион бүтээжээ. Энэхүү үзэг нь өөр дээрээ өнгө тодорхойлогч микропроцессортой ба 16 сая өнгмйг үүсгэх чадвартай гэнэ.

Та жишээ нь жүржийн өнгийг ашиглахыг хүсвэл үзэгний үзүүрээ жүржийн гадаргууд хүргэн өнгийг нь тодорхойлж сануулахад л хангалттай. Ингээд л та жүржийн өнгөөр зурах боломжтой болно. Үүн шиг та яг ямар өнгөөр зурмаар байгаагаа тодорхойлуулж ашиглах өргөн боломжийг олгох энэхүү үзгийг тун удахгүй худалдаанд гаргах ба 150 ам.долларын үнэтэй байх аж.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж