NBA: “Сан Антонио” хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

NBA: “Сан Антонио” хожлоо

АНУ-ын NBA-гийн 2013-2014 оны улирлын аваргын төлөөх цувралын эхний тоглолтод “Сан Антонио Спөрс” сүүлийн хоёр жилийн аварга “Майами Хит” багийг 110:95 онооны харьцаатай хожлоо. Өнөөдрийн тоглолтод “Сан Антонио Спөрс”-ийн лидер Тим Данкен 21 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч, багаа тэргүүллээ. Харин бэртэлтэй байсан Тони Паркер эргэн ирж, 19 оноо, найман оновчтой дамжуулалтөөр шилдэг тоглолтоо үргэлжлүүллээ. Ер нь өнөөдрийн тоглолтод “Сан Антонио Спөрс” багийн гарааны болон сэлгээний тоглогчид тун жигд тоглолтоо үзүүлсэн. Сэлгээнээс Ману Жинобили 16 оноо авч, 11 оновчтой дамжуулалт өгсөн бол Борис Диау найман оновчтой дамжуулалт, 10 самбараас бөмбөг авч багаа хожилд хөтөллөө.

Харин “Майами Хит” багаас “Хаан” ЛеБрон Жэймс 25, Дуэйн Уэйд 19, Крис Бош 18, сэлгээнээс Рэй Аллен 16 оноо авсан ч хожигдлоо. Тоглолтын дөрөвдүгээр үед ЛеБрон Жэймс бага зэрэг бэртэл авч, талбайг чөлөөлсөн. Түүний бэртлийн мэдээллийг эргэн хүргэх болно.

ЛеБрон, Уэйд, Бош, Аллен дөрвийг сүүлийн үед “Майами Хит” багийн “Их дөрвөл” гэж нэрлээд байгаа юм. “Их дөрвөл” хангалттай сайн тоглосон ч багийнхан нь муу байсан тул хожигдлоо. Өнөөдрийн тоглолтод “Майами Хит” багийн гарааны холбон тоглогч Марио Чалмерс талбайд 17 минут тоглохдоо гурван оноо, сэлгээний холбон тоглогч Норис Коул 29 минут тоглохдоо хоёр оноо авсан байна.

Аваргын төлөөх цувралын хоёр дахь тоглолт зургадугаар сарын 9-ний өглөө 08.00 цагаас /Улаанбаатарын цагаар/ болно.

“Сан Антонио Спөрс” болон “Майами Хит” багууд өнгөрсөн жилийн NBA-гийн аваргын төлөө шалгарч байсан. Хоёр багийн аваргын төлөөх өрсөлдөөн цуврал долоон тоглолтод шийдэгдэж, “Майами Хит” түрүүлсэн түүхтэй.  

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж