Манай оронд анх удаа болж байгаа Азийн залуучуудын чөлөөт бөхийн эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI, сонгомол барилдааны ХҮ дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэллээ.
Тэмцээний эхний өчигдөр сонгомол барилдааны 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж, 55 кг-ын жинд манай бөх, “Алдар” хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алт, 66 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон. Тэмцээнийг нээж МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж үг хэлэхдээ “Азийн тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Туркмен, Тайвань, Тайланд, Узбек, Энэтхэг, Япон зэрэг Ази тивийн 14 орны 230 залуу бөх 24 багц медалийн төлөө өрсөлдөж буйг онцлов. Энэхүү спортын ордонд дөрвөн өдрийн турш тивийн шилдэг залуу бөхчүүд уран мэхийг уралдуулан гал цогтой барилдаж үзэгчдээ баярлуулна гэдэгт найдаж байна.” гэж онцлон дурдлаа. Дараа нь ФИЛА-гийн товчооны гишүүн, Азийн бөхийн холбооны Ерөнхийлөгч Ким Чанг Кью баяр хүргэж үг хэлэхдээ “МЧБХ өнгөрсөн жил ази тивийн өсвөр үеийн тэмцээнийг зохиосон туршлагадаа үндэслэн тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг сайн зохион байгуулж байгаад талархлаа илэрхийлж байна.” гэж өгүүлсэн.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал оролцож, талархлын үг хэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдин, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяазар, Гавьяат тамирчин Б.Болд, дэд ерөнхийлөгч, “Алтай констракш компаний захирал Х.Бат-Эрдэнэ, Японы “Ёкохама” компаний Монгол дахь албаны ёсны дистрибьютер “YTM Mongolia” компаний захирал Д.Сэржбүдээ нар оролцлоо. Тэрчлэн ФИЛА-гийн Товчооны гишүүн Ахрол Ахмедович Рузиев, Товчооны гишүүн Ик Жон Ким, Товчооны гишүүн, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Чанг Кью, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раж Сингх, ФИЛА-гийн Шүүгчдийн Зөвлөлийн Ази тив хариуцсан дэд ерөнхийлөгч Константин Михайлов, ФИЛА-гийн Шүүгчдийн Зөвлөлийн Европ тив хариуцсан дэд ерөнхийлөгч Грегори Брузински нар бас байлцав.
Нээлтийн ажиллагааны үеэр ҮДБЭЧ-ын бүжигчид монгол бүжгийн гайхамшийг үзүүлэв.
Эхний өдөр сонгомол барилдааны 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд манай бөх, “Алдар” хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алт, 66 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жил болон Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол барилдааны төрөлд манай бөхчүүд ганц хүрэл медаль авч байсан бол эхний өдөр ийнхүү хоёр медаль хүртлээ. 96 кг-ын жинд ”Ганьт” клубын бөх И.Мандах хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөхөд ялагджээ.
Өнөөдөр манай хоёр бөх сонгомол барилдааны төрөлд хүч үзнэ. Тэрчлэн эмэгтэй чөлөөт бөхийн 44, 51, 59, 67 кг-ын жигүүдийн сонирхолтой барилдаанууд болно.
Эхний өдөр Ираны бөхчүүд таван жинд алтан медаль хүртэж, шилдэг бөхчүүдийнх нь залуу халаа найдвартай байгааг харууллаа.
Сонгомол барилдаан
55 кг 1. Пунцагийн Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо/
2. Бехроуз Ирван Малеки /Иран/
3. Дамир Зарлыханов /Казахстан/
3. ОсконбайАбдупатиев /Киргиз/
Энэ жинд 10 бөх барилдсанаас манай бөх П.Эрдэнэбилэг нэгдүгээр тойрогт казахстаны бөх Дамир Зарлыхановыг 12:3, хоёрдугаар тойрогт хятадын бөх Юренбек Шалетанатег 12:3 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн төлөө барилдаанд Ардчилсан Солонгосын бөхийг 9:3 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлө барилдаанд ираны бөх Бехроуз Ирван Малекийг хоёр удаа мушгин 9:0 онооны харьцаагаар хожжээ.
60 кг 1. Али Резолах Арсалан /Иран/
2. Равендер /Энэтхэг/
3. Нанаян Зханг /БНХАУ/
3. Миранбек Аынагулов /Кзахстан/
66 кг 1. Тахирасартанг Рамин /Иран/
2. Хусгал Обловердеев /Тажик/
3. Норовсүрэнгийн Амарсайхан /”Харгант Цамхаг” клуб/
3. Нурзанбек Абдуганеев /Киргиз/
Энэ жинд 11 бөх барилдсанаас манай бөх Н.Амарсайхан нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт узбекийн бөх Даниль Морозовыг 18:9 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд тажикийн бөх Хусгал Обловердеевт 4:10 онооны харьцаагаар өвдөг шороодож хүрэл медалийн төлөө барилдаанд тайваны бөх Хуа Хунг Ингийг 14:8 онооны харьцаагаар дийлжээ.
74 кг 1. Паям Буевери Паяни /Иран/
2. Исан Асанов /Киргиз/
3. Тамирлан Шадугаев /Казахстан, азийн өсвөрийн аварга/
3. Сарвар Исоков /Тажик/
84 кг 1. Али Абдореза Шариф /Иран/
2. Сандеер /Энэтхэг/
3. Айсан Айсан /БНХАУ/
3. Сансар Багашар /Казахстан/
96 кг 1. Мохамед Исмайл Ибрагими /Иран/
2. Алимхан Сыздеков /Казахстан/
3. Узур Зузанбеков /Киргиз/
3. Ким Геон /БНСУ/
Д.ӨЛГИЙСАЙХАН (МЧБХ)