Вашингтоны их сургууль болон Токиогийн их сургуулийн эрдэмтэд хамтран дэлхийн жингийн илүүдэлтэй буюу таргалалттай хүн амын судалгаа хийж, дэлхийн таргалалттай хүн амын тоо сүүлийн 30 жилд 30 хувиар нэмэгдэж, 2 тэмбум 100 саяд хүрснийг мэдээллэв.
Олон улсын судалгааны баг хүн амын эрүүл мэндийн 1800 статистик баримт болон түгээмэл тархацтай өвчний судалгаа зэргийг үндэслэж, дэлхийн 180 орны хүн амын 2013 оны эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийжээ. Судалгаагаар дэлхийн насанд хүрсэн нийт эрэгтэйчүүдийн 37 хувь, нийт эмэгтэйчүүдийн 38 хувь нь таргалалттай гарч.
Үүнийг 1980 онтой харьцуулбал, дэлхийн жингийн илүүдэлтэй насанд хүрэгчдийн тоо 28 хувь, насанд хүрээгүй хүүхдүүдийн тоо 47 хувиар тус тус нэмэгджээ.
Б.ХАНД