Жордан Бэлфорт илтгэл тавина

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Жордан Бэлфорт илтгэл тавина

Идэвхжүүлэгч уран илтгэгч, домогт арилжаачин, Уолл стритийн хөрөнгийн оператор байсан Жордан Бэлфортын Монголын бизнес эрхлэгчид, улс төрчид болон худалдах урлагын талаар сонирхогчдод зориулсан уулзалт ярилцлага өнөөдөр “Blue Sky” цамхагт 19 цагт болно.

Жордан Бэлфорт сүүлийн хориод жилийн турш АНУ, Австрали, Африк, Англи  гэх мэтийн дэлхийн маш олон орнуудын бүх төрлийн мянга мянган бизнесүүдэд өөрийн туршлагаасаа хуваалцаж хамтран ажиллаж өндөр үр дүнд хүрчээ. Харин энэ удаад Жеимс Пассин болон СиБиЭм ХХК-ийн урилгаар Монголд хүрэлцэн ирэхээр болсон байна.

Тэрээр Ятгах урлаг, аливаа зүйлийг хэрхэн арилжих, Карьерээ хэрхэн өсгөх вэ, урт хугацааны баялгийг хэрхэн бий болгох вэ, Монголын Хөрөнгийн зах зээлийг яаж дахин идэвхжүүлэх вэ, Хөрвөх чадвар муутай хөрөнгөөс хэрхэн мөнгө босгох нууц зэрэг сэдвийн хүрээнд ярилцлага хийх аж.

Б.ХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж