Соёлын салбарынхан нээлттэй өдөрлөг хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.06.06-нд нийтлэгдсэн

Соёлын салбарынхан нээлттэй өдөрлөг хийнэ

Соёл Спорт Аялал Жуучлалын Яамнаас санаачлан харьяа байгуулагуудын үйл ажиллагааг сурталчилах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, уран бүтээлийн төлөвлөгөөг танилцуулах зорилгоор энэ ням гаригт буюу зургадугаар сарын 8-ны өдөр ”Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг Чингис хааны талбайд 9-16 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээнд ССАЖЯ-ны харьяа бүх соёл урлагийн байгууллага оролцож, өөрсдийн уран бүтээлийн дээжүүдээс бүрдсэн тоглолт зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах юм. Тус үйл ажиллагаанд УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог болон монголын шилдэг уран бүтээлийн дээжээс толилуулж, 51 дэхь уран бүтээлийн улиралд шинээр бүтээсэн болон сургээн тавьсан уран бүтээлийн тухай үзэсгэлэн, үйл ажиллагаагаа танилцуулсан богино хэмжээний видео бичлэг, театрын үе үеийн уран бүтээлчид, уран бүтээлийн тухай ном, сэтгүүл, танилцуулга, тоглолтын хуваарь зэргийг дэлгэн үзүүлэх гэнэ.

Б.ХАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж