Орхон аймагт уулзалт зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Орхон аймагт уулзалт зөвлөгөөн боллоо

Орхон аймгийн Засаг даргын санаачлагаар УИХ-ын даргын ивээл дор ХЗЯ, ХАХНХЯ-тай хамтран зохион байгуулсан “Хүүхдийн эрх-2014” 1000 хүүхдийн уулзалт зөвлөгөөн тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд Орхон аймагт болж өндөрлөлөө.

Хүүхдийн өмнө тулгамдаж байгаа эрхийн зөрчлийн асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход хүүхэд, эцэг эх асран хамгаалагчид, насанд хүрэгчид, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах зорилго бүхий “ Хүүхдийн эрх-2014 “ уулзалт, зөвлөгөөнд Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Өмнөговь, Сэлэнгэ, Дорноговь, Төв, Дархан-Уул, Хэнтий, Орхон нийт 11 аймаг, Баянгол, Чингэлтэй, Налайх, Багануур, Сүхбаатар нийт 4 дүүргийн 1000 хүүхдүүд оролцлоо.

Тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан уг уулзалт зөвлөгөөнөөс Хүүхдийн эрхийг бүх талаар дээдлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах уриалгыг гэр бүл, олон нийт, аж ахуйн нэгж байгууллага, бүх шатны төрийн байгууллага, шийдвэр гаргагчдад хандан гаргалаа.
 

“Хүүхдийн эрх -2014” – 1000-н хүүхдийн уулзалт зөвлөгөөнөөс гаргасан уриалга

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар, УИХ-ын даргын ивээл дор Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн эрх- 2014” 1000-н хүүхдийн уулзалт зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчид –БИД


Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Хүүхдийн хөгжил хамгааллын бодлогыг анхаарлын төвд тавьж нийгэм эдийн засаг, гэр бүлийн хөгжлийн бодлоготой уялдуулан Хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нөөц боломжийг хангасан, “Хүүхдэд ээлтэй засаглал-2016“ хөтөлбөрийн агуулгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, Хүүхдийн эрхийн конвенцед тулгуурлан эрүүл аюулгүй, айдас хүйдэсгүй дарамт шахалтгүй, хүүхэд өсөж, хөгжих, хамгаалагдах бүрэн боломж нээгдсэн Хүүхдийн эрхийн зөрчилгүй баг, сум, аймаг болохыг дэмжин уриалж байна. 


Нэг. УИХ-ын гишүүд болон төр засгийн удирдлагууд аа


1.1 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинэчлэх, Хүүхэд хамгааллын 
бие даасан хуультай болох 
1.2 Хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсийн үйл ажиллагааг бүх 
талаар дэмжих 
1.3 Хүүхдийн өөрийн оролцооны байгууллага , Хүүхдийн чиглэлээр ажиллаж 
байгаа ТББ-ыг дэмжин хөгжүүлэх 


Хоёр. Аймаг орон нутгийн ИТХ, Засаг дарга , нараа

2.1 Өөрийн орон нутгийн төсөвтөө хүүхдийн хөгжил төлөвшлийг хангах үйл 
ажиллагааны төсвийг нэмэгдүүлэх 
2.2 Аливаа хэлбэрээр эрх нь зөрчигдсөн хүүхдийг нийгэмшүүлэх, болон 
хөгжүүлэх үйлчилгээг хүртээмжтэй болгох 
2.3 Хүүхдийн оролцооны байгууллагын дарга нартай жилд 2 –оос доошгүй 
удаа уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж байх


Гурав. Төрийн болон ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл , аав ээж, ах эгч , үе 
тэнгийн найз нар аа 


3.1 Хүүхэд бүр эрхээ мэдэж, үүргээ биелүүлдэг болж, зөв хайр энхрийлэлтэй, ёс 
зүйтэй, гэр бүлийн хүчирхийлэлгүй, хүүхдийн оролцоог дэмжсэн орчныг бий 
болгоход санаачилгатай оролцох
3.2.Бие биенээ дэмждэг, шинийг санаачлагч, зөв сэтгэлтэй, нийгмийн сайн 
сайхныг цогцлоогч байхыг уриалж байна.


Орхон аймгийн "Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс"


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж