Тайгер Вүүдс U.S. Open-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Тайгер Вүүдс U.S. Open-д оролцоно

Дэлхийн номер нэг гольфчин Тайгер Вүүдс ирэх зургадугаар сард эхлэх энэ жилийн хоёр дахь томоохон тэмцээн болох U.S. Open-д оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Өдгөө 34 настай дэлхийн хамгийн баян тамирчин хувийн амьдралд нь үүссэн асуудлаа цэгцлэхээр хэсэг хугацаанд их спортоосоо завсарлага авсан бөгөөд таван сарын дараа эргэн ирж, энэ сарын эхээр болсон U.S. Masters тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн юм.
Энэ жилийн U.S. Open тэмцээн зургадугаар сарын 17-нд эхлэх бөгөөд гольфын хамгийн алдартай талбайнуудын нэг болох Pebble Beach-д болно. Вүүдсийн хувьд ч Pebble Beach чухал ач холбогдолтой, дурсамжтай талбай юм.
Тайгер Вүүдс U.S. Open тэмцээнд оролцох болсон талаар тэмцээнийг зохион байгуулагч “Тайгер тэмцээнд оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байгаа. Бидний зүгээс түүнийг тааламжтайгаар хүлээн авах болно. Хэн нэгэн тоглогч мэдүүлгээ ирүүлсэн л бол тэд үргэлж тэмцээндээ тоглодог. Тэгэхээр Тайгер Вүүдс энэ жилийн U.S. Open-д оролцох нь лавтай” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж