Канадын Монктон хотод гурван цагдаагийн аминд хүрч, хоёр офицерыг шархтуулсан зэвсэглэсэн залууг эрэн сурвалжилж байна. Монктон хотын цагдаагийн газраас сэжигтэн Жастин Бурк гэгч 24 настай залууг эрэн сурвалжилж, оршин суугчдыг болгоомжлохыг анхааруулжээ. Сэжигтэн залуу цэргийн хувцастай, биедээгалт зэвсэгтэй яваа аж. Цагдаа нар хотын замуудад эргүүл гаргаж, хаа сайгүй самналт хийжбайгаа гэнэ. Гэрчүүдийн яриагаар Жастин Бурк нь замын голд зогсоод цагдаагийн автомашин руу гал нээсэн аж. Одоогоор түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байна.
Канадын зүүн эргийн нутагт иймэрхүү халдлага бараг гарч байгаагүй аж.
Б.АНХТУЯА