Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан 09.54 цагт 39 гишүүнтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Онцгой албан татварын болон Ашиг малтмалын тухай хуулийн төслүүдийг эргүүлэн татахаар болсноо Засгийн газраас мэдэгдсэнийг УИХ-ын дарга танилцууллаа.

Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаанаар  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг үргэлжүүлэн хэлэлцүүлэх,  Гаалийн албан татвараас чөлөөлөх, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох байнгын хороо, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэл, Аудитын тухай шинэчилсэн найруулга, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хуулийн төслүүд,  Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудын төслүүдийг хэлэлцэхээр боллоо.

Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг үргэлжүүлэн хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж