ҮДБЭЧ төв талбайд “тоглоно”

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

ҮДБЭЧ төв талбайд “тоглоно”

ССАЖЯ-ны харъяа байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрт" зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан 2012-2013 оны уран бүтээлүүдээ тайлагнаж  зургаадугаар сарын 8-ны өдөр 10.00-16.00 цагийн хооронд Чингисийн талбайд тус арга хэмжээнд оролцох юм байна.  

Дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон  2012-2013 онуудад Найруулагч Н.Болд “Салхины дууль” концерт, Рок попынхоны их хуралдай тоглолт, Төрийн Соёрхолт С.Сүхбаатар “Нарны домог” ардын бүжгэн жүжиг, 2013 онд “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн Д.Ганболд “Эрх цагаан унага”  хүүхдийн дуулалт жүжиг,  Ё.Цэрэндолгор “Сүнжидмаа”  дуулалт жүжиг  Д.Баярбаатар “Монголын их хатад ” бүжгэн туульс гэх 10 орчим томоохон уран бүтээлийг туурвиж,  үзэгчиддээ хүргэжээ.

Харин зургадугаар сарын 8-нд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжмийн их найрал хөгжимчид, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучид оролцох гэнэ.

Дашрамд сонирхуулахад, уг өдөрлөгөөр тус чуулгын шинэ DVD, CD номнуудыг хөнгөлөлттэй үнээр худалдах ажээ.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж