Google Chromebook-ийг танилцуулаа

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Google Chromebook-ийг танилцуулаа

Google компани Chrome үйлдлийн системтэй нэтбүүкүүдийг танилцууллаа. Тус компани тэдгээр нэтбүүкүүдийг Chromebook гэж нэрлэсэн ба ирэх зургадугаар сараас эхлэн АНУ-ын зах зээлд худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. АНУ-д худалдаалагдах Chromebook-ийн 3G загварт сард 100 мегабайтын мобайл мэдээллийг Verizon Wireless-аас үнэгүй татаж авах урамшууллыг дагалдуулж байгаа ажээ.
Chromebook нэтбүүк нь найман секундын дотор эхлэх цэгт очиж, хамгийн сүүлд ажиллуулж байсан цонхыг автоматаар нээх горимтой. Түүнчлэн Chrome веб браузер дээр суурилсан энэхүү нэтбүүкүүд нь хамгийн сүүлийн үеийн веб стандартууд болон Adobe Flash Player-ийг дэмждэг байна. Google-ийн Chromebook нь вирус, кибер халдлагаас хамгаалагдсан байхаар бүтээгдсэнээрээ бусад нэтбүүкүүдээс ялгаатай юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж