Украинд өчигдөр юу болов?

Хуучирсан мэдээ: 2014.06.05-нд нийтлэгдсэн

Украинд өчигдөр юу болов?

Фото: ИТАР-ТАСС/ МаксимНикитин

 

-Донецкийн Славянск хотын ардын журамт цэргийнхэн Мягмар гаригт Украины нисэх хүчний хоёр онгоцыг сөнөөсөн тухай тус хотын захирагч Вячеслав Пономарев мэдэгдлээ. "Өчигдөр орой нэг онгоцыг сөнөөсөн нь тоосгоны заводын орчим унасан. Нисгэгч нь шүхрээр буугаад зугтсан” гэж тэр хэлжээ. Мөн Славянскт нэг нисдэг тэрэг унагасныг бас батлан хэлжээ. “Семеновка сууринд руу дайрсан учраас онгоцыг сөнөөсөн” гэж Пономарев тайлбарлав. Донецкийн сайн дурын журамт цэргийн төлөөлөгчийн мэдэгдлийн дагуу энэ сарын 3, 4-ний өдөр хоёр онгоц, хоёр нисдэг тэрэг 4 хуягт техникийн сөнөөн устгажээ.

 

-Луганскийн отрядын удирдлага  "Станично-Луганское" хилийн отрядыг аюул багатай газарт шилжүүлсэн гэж мэдээлэв. Харин Донецкийн төлөөгч отрядыг хоёр хоног бүслэн байлдсаны дараа буулган авсан гэжээ.

 

-Бүх Украины “Эрх чөлөө” гэх нэгдлийн үйл ажиллагааг шалгахыг хууль хяналтынхнаас Украины  Коммунист намын  депутат Александр Зубчевский шаарджээ.

 

-Виталий Кличкогийн даргалдаг УДАР нам Киев хотын зөвлөлийн сонгуулиар 120 суудлын 77  мандатыг авчээ. Хотын захиргааны "Крещатик" сонин үүнийг мэдээлэв.

 

-Одесса хотын Үндэсний тэнгисийн академийн сурагч нарт Газар дундын тэнгис дэх НАТО-гийн хөлөг онгоцуудад дадлага хийхийг Хойд Атлантын эвслийнхэн санал болголоо гэж Тэнгисийн цэргийн хүчний факультетийн  декан Ростислав Шаров мэдээлэв.

 

– Украины зүүн өмнөд  нутагт Оросын цэргийн мэргэжилтнүүд эсвэл армийн ямар ч анги нэгтгэл байхгүй хэмээн Оросын ерөнхийлөгч Владимир Путин Францын TF1 теле суваг ба "Европа-1" радио станцад ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Ярилцлагын хэсгээс Лхагва гаригт нийтэлсэн байв.

 

– Украины Счастье (Луганск муж) хотыг цэргийнхэн Мягмараас Лхагва гаригт шилжих шөнө гал нээжээ. Хотын албан ёсны  сайтад энэ талаар өгүүлжээ.

 

– Украины онгоцууд Славянскийн ойролцоох Семеновка суурин руу дахин довтоллоо.

 

-Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр Парис хотноо  Пүрэв гаригт уулзахаар болжээ.

 

-Таван сая ам.долларын хуягт хантааз, шөнийн дуран, холбооны төхөөрөмжүүдийг  Вашингтон Украин руу илгээнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

 

-Варшав хотноо Петр Порошенкотай уулзсаны дараа “түүнийг ерөнхийлөгчөөо сонгосон нь “ухаалаг шийдвэр” гэж Барак Обама мэдэгдэв.

 

-Европын холбоо дансыг нь битүүмжилсэнийг эсэргүүцэн Янукович хөвгүүдийнхээ хамтаар Люксембург дэх  Европын шүүхэд гомдол гаргажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж