Ц.Цэнгэл ерөнхий сайдад тал засав

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Ц.Цэнгэл ерөнхий сайдад тал засав

УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр ноолуурын салбарыг дэмжих 110 тэрбум төгрөгийн бондын талаар хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл Ерөнхий сайдад тал засаад амжив.
Засгийн газраас гаргах 110 тэрбум төгрөгийн бондоос 20 тэрбум төгрөгийг зээлэхээр хүсэлт гаргаад байсан “Алтай кашмир” компани “Монгол нэгтгэл”-ээс нэрээ татсан нь түүнд тийм ч зөв санагдаагүй гэнэ. Тэрээр энэ талаар Үндсэн хуулиас иш татан байж тайлбар хийсэн бөгөөд “Ерөнхий сайдынхаа компанийг эргүүлэн татуулах нь зүйтэй юм уу. Уг нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж хуульд байдаг биз дээ” хэмээв. Уг нь тухайн компани нэрээ оруулахдаа ч, буцааж татахдаа ч өөрөө шийдсэн гэнэ билээ. Гэхдээ эрхэм гишүүн гадуурхаад байгааг нь гайхаад байгааг харвал цаагуураа нэрээ тат гэж шаардсан бололтой.

Х.Амгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж