Өвчтөн хүргэсэн түргэний машиныг торгож болох уу?

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Өвчтөн хүргэсэн түргэний машиныг торгож болох уу?

Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс хандан олон санал гомдол ирсний дотор “Буянт-Ухаа-1” хороололд азтан болсон иргэд арилжааны банкуудаас олгож буй жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй байгааг гомдолложээ.

Орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн иргэдэд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэлсэн юм. Ипотекийн энэхүү зээл олон жилийн хугацаанд үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдэгдэж байлаа. Гэвч банкуудын зүгээс “Буянт-Ухаа-1” хорооллыг жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулж болохгүй гэдэг чиглэлийг дээрээс өгсөн учраас манай банк олгохгүй” гэдэг хариулт өгч буй аж.

Мөн Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өвчтөн тээж ирсэн түргэн тусламжийн машиныг нэгдүгээр эгнээгээр явсных нь төлөө торгуулын хуудас илгээсний учрыг лавлахаар иргэн ханджээ.

Энэ тухай болон бусад гомдлуудтай холбоотой санал хүсэлтийг дараах байдлаар түүвэрлэлээ.

№1406044112 Дархан-Уул аймгаас түргэний машин өвчтөн хүргэж өгөхөөр 1-р эгнээгээр явсан. Гэтэл торгуулийн хуудас ирсэн байна. Түргэний машиныг 1-р эгнээгээр явуулж болдоггүй юм уу?

№1406045201 Машин ачих үйлчилгээ нь хэдэн компанийн бизнесийн үйлчилгээ болоод байна. Нэгэнт ачсан бол заавал журмын хашаанд хийх хэрэгтэй гэдэг, жолооч нь гарч ирсэн байхад нэгэнт саад учруулсан учраас гээд ачиж явдаг гэх мэт хэт мөнгөний төлөө улайрсан ажил болоод байна. Журмандаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

№1406042324 Ерөнхий сайд Н.Алтанхуяг танаа. “Буянт-Ухаа -1” хорооллоос байр авах иргэд урьдчилгаа төлбөрөө төлж, банкаар зээлийн асуудлаа шийдүүлсэн ч одоохондоо гадна тохижилтын ажил дуусаагүй байгаа тул байранд нь оруулах боломжгүй гэсэн хариулт өгч байна. Иймээс хашаа байшингаа зарж, урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдийн хувьд түрээсийн байранд хоёр дахь сардаа төлбөр төлж хохирч байна.

№1406048643 “буянт-Ухаа-1” хороололд 33м2 нэг өрөө байр авахаар урьдчилгаа 30 хувиа төлж гэрээгээ байгуулсан. Үлдэгдэл 70 хувиа арилжааны банктай гэрээ байгуулж төлөхөөр гурван банкинд хандсан боловч “Буянт-Ухаа” хорооллын байрыг найман хувийн зээлэнд хамруулж болохгүй гэсэн чиглэл дээрээс ирсэн гээд зээл олгохгүй байна.

№1406042321 “Буянт—1” хорооллоос шалгуурт тэнцсэн иргэд 70 %-ийн зээлээ банкнаас авч чадахгүй байна.Энэ асуудлыг шийдэж өгнө үү.

№1406041592 “Эрин транс” компанийн зүүн салааны чиглэлийн 13-022 гэсэн дугаартай автобуснууд чиглэлийн дагуу явдаггүй, явж байгаад нөгөө автобус руугаа шилжүүлдэг. Энэ асуудал байнга давтагддаг. Иргэд шаардлага тавихаар хараалын үгээр доромжилж байна. Хотын тээвээрт хэлэхээр ямар ч арга хэмжээ авдаггүй.

№1406041994 Ерөнхий сайдад, “Буянт-Ухаа-1” хороололд бүртгүүлж орохоор болсон иргэдэд журам гараагүй гэх шалтгаанаар банкны зээл олгогдохгүй байна. ТОСК нь банкуудтай иргэд өөрсдөө зохицож зээл авч болно гээд байх юм. Гэтэл банкууд дээр очихоор ТОСК-оос шаардлага хангасан иргэдийн нэр өгснөөр зээл олголт эхэлнэ, одоогоор зээл олгож эхлээгүй байгаа гэсэн хариу өгч байна. …

№1406049811 147-р тогтоол дээр төсөв мөнгө цалинг хэмнэнэ гэж гарсан. Гэтэл хэмнэж байгаа юм байхгүй Засаг дарга нар 80 сая төгрөгийн машин унаад яваад байх юм. Говьсүмбэр аймгийн дарга нар үнэтэй үнэтэй машин унаад яваад байх юм. Энэ ямар учиртай вэ?

№1406044676 Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумаас холбогдож байна. Манайх зам дагуу цайны газар ажиллуулдаг. Цагдаа нар ирээд камержуулах ёстой 14 хоногийн дотор камераа тавиарай. Манай энд шүлхий өвчин гараад ашиг орлого муу байгаа, сард 2 удаа банкны зээл өгдөг. Үнэхээр боломж байхгүй байна наадмын өмнө тавъя гэсэн үйл ажиллагааг чинь хаана  гэлээ

№1406043749 Ерөнхий сайдаа залуу гэр бүлийн гол асуудал Орон сууц болоод байна. Гэтэл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зээлийн орон сууцны босго маш өндөр байгаа учраас залуу гэр бүлүүд хуримтлуулсан хөрөнгөгүйгээс орон сууцтай болж чадахгүй байна. Иймээс залуу гэр бүлүүд маш их салж, гэр бүл цуцалж байна.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж