Шар усны үерээс болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс болгоомжлоорой

2014-6-03-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Тээл, Хомын хоолой, Алтай нуруунаас эхтэй Буянт, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн түвшинг 5-20 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд, Хангай нуруунаас усжих Идэр, Чулуут, Урдтамир, Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Онги, Хэнтэй нурууны баруун хажуугийн Шарын гол, Ерөө, Туул, зүүн хажуугийн Хурх, Балж, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Ховд, Буянт, Сагсай, Долооннуур, Хархираа, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд олон жилийн дундаж түвшинг 20-60 см тус тус давсан байна.

Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг шар усны үерээс болгоомжлох, баталгаатай зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

2014 оны 06 дугаар сар гарсаар Хан-Уул, Баянзүрх, Багануур дүүрэгт 13-33 насны 4 хүн голд осолдсон байна.

Мөн зуны улиралд бага насны хүүхдүүд аливаа аюул, осолд өртөх эрсдэлтэй байдаг. Иймд, цэцэрлэг, сургуулийн амралт эхэлсэн, зуны улиралд ихэвчлэн хүүхэд багачууд голын эрэг дагуу тоглох, гол усанд орох, тогтоол ус туучиж тоглох зэргээр гол усанд осолддог тул  хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэхийг эцэг эхчүүд, асран хамгаалагчдад Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж