НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен өөрийн эвслээ Украины хямралыг цэргийн хүчээр шийдэхийн эсрэг байгаа гэв. “Бид цэргийн төлөвлөгөөний талаар сонирхохгүй байна. Улс төр, дипломат замаар асуудлыг шийдүүлэх нь зөв” гэж хэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын үгийг ИТАР-ТАСС дамжуулжээ. Брюссельд болсон эвслийн Батлан хамгаалахын сайд нарын хоёр хоногийн саммитийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурал дээр НАТО Крымыг Украины нэг хэсэг гэж үзэж байгааг Расмуссен сэтгүүлчдэд мэдэгдээд, Орост хандаж Крымын хойгийг Украинд буцаахыг санал болгожээ.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мягмар гаригт Конгресст хандан Зүүн европт АНУ-ын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нэмж нэг тэрбум ам.доллар хүссэн нь тодорхой болоод байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР