Малын индексжүүлсэн даатгалын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Малын индексжүүлсэн даатгалын төслийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, Малын индексжүүлсэн даатгалын  тухай хууль болон Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Тус хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын  тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсныг гишүүд дэмжсэн юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Үүний дараа Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дэлхийн нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөц хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэгл учруулж байгаа учраас манай улс ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох шаардлага тулгарсан. Тиймээс “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн нэр томьёог нэгтгэн “Ногоон хөгжлийн бодлого” болгон өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ. “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжшүүлэхэд стратегийн зургаан зорилтыг тодорхойлжээ. Хуралдаанаар  зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн олонхи дэмжсэн учраас анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж