Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Шинэчлэх эрмэлзэл

"Би өөрийн эрх барих хугацааг дуусган Испанийн титмээс татгалзахаар шийдлээ. Энэ нь өмнөх алдаагаа засах шаардлага байгаатай холбоотой юм" гэж нийт үндэстэндээ хандсан илгээлтдээ Испанийн хаан Хуан Карлос мэдэгдлээ /VI.03/. Тэрээр Испанийн хаан ширээнд 39 жил суужээ. Хаан ширээнээс татгалзсан шалтгаан нь эрүүл мэндийн асуудал болон Хуан Карлос, түүний гэр бүлийнхний оролцсон дуулиантай холбоотой бололтой. Гэхдээ тэр өөрийн огцорч буй шалтгаанаа  "Улс оронд залуу, эрч хүчтэй лидер хэрэгтэй" гэдгээр тайлбарлав. Түүний орыг залгаж, шинэчлэл хийх залуу хүн нь түүний хүү, 46 настай Фелипе болж байна.

 

 

 

Хуан Карлос Сарагос дахь нисэхийн баазад айлчлан, цэргээ эргэж байгаа нь. 2008.10.14. Фото: Luis Correas / Reuters

 

Жонон  Хуан Карлос (баруун талд нь) найзынхаа хамт Францын өмнөд нутгийн  Сен-Тропе  хотын гудамжаар зугаалж яваа нь. 1959 оны наймдугаар сар. Фото: AFP

 

Хаан Хуан Карлос түүний эхнэр, хатан хаан София нар хүүхдүүдийн хамт Сарсуэла ордонд. 1976 оны хоёрдугаар сар. Фото: AFP

 

Хуан Карлос хүү Фелипетэйгээ хааны ордны цэцэрлэгт. 1975.10.31. Фото: AFP

 

Испанийн хаан, хатан хоёр ач нарын хамт. 2007.12.14. Фото: Spanish Royal House / Reuters

 

Хаан  Хуан Карлос Валенсийн эрэгт болсон Испани, Хятадын багуудын 10 дахь  "Louis Vuitton Act" завины уралдааны үеэр. 2006.05.12. Фото: Jose Jordan / AFP

 

Испанийн хаан Корридагийн  үзвэр очиж, матадорт бүрх малгай шидэн өгч байгаа нь. Фото: AFP

 

Грекийн гүнж София, Испанийн хаан ширээг залгамжлагч Хуан Карлос нарын хуримын ёслол Грекийн хааны ордонд болж байв. 1962.05.14.

 

Каудильо Франсиско Франко (зүүн гар талын) Испанийн ирээдүйн хаан Хуан Карлос (баруун гар талд байгаа нь) нар Мадридад болсон цэргийн парадыг харж байгаа нь. 1973 оны тавдугаар сар.

 

Пальма-де-Мальоркад болсон  Brietling  дарвуулт завины IX уралдааны ялалтыг тэмдэглэж буй Хуан Карлос. Фото: Reuters

 

Хаан  Хуан Карлос (зүүнээс) Испанийн теннисийн багийн хамт Дэвисийн цомыг  барьж, зургаа авахуулав. 2011.12.04. Фото: Cristina Quicler / AFP

 

Хаан, хатан хоёр хүүхдүүдийнхээ хамт. 1975 оны нэгдүгээр сар. Фото: AP

 

Испанийн хаан I  Хуан Карлос Шинэ Зеландад албан ёсны айлчлал хийхдээ маори уугуулын уламжлалаар мэндчилж байгаа нь. 2009.06.23. Фото: Mark Mitchell / AP

 

Хуан Карлос Хилари Клинтонтай хамт Нью-Йоркийн их сургууль дээр. 1997.04.09. Фото: Kathy Willens / AP

 

Хуан Карлос  эхнэрийн хамт хатан хаан эх Елизаветатай Их Британид айлчлах үеэрээ. 1989.06.19. Фото: AP

 

Хуан Карлос Ромын хамба XVI Бенедиктийг Испанид айлчлах үеэр ийн хүндэтгэл үзүүлэв.  2011.08.21. Фото: Daniel Ochoa de Olza / AP

 

Хуан Карлос Шинэ Зеландад айлчлав. 2009.06.23. Фото: Anthony Phelps / Reuters

 

Рафаэль Надальд "Roland Garros» тэмцээнд ялсанд Хуан Карлос баяр хүргэв. 2005.06.05. Фото: Francois Lenoir / Reuters

 

Хуан Карлос ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Мандела эхнэрээ үнсэж буйг их л анхааралтай харав. Фото: Reuters

 

Пабло Пикассогийн нэрэмжит нисэх буудлын гуравдугаар ээлжийн нээлт дээр үг хэлэх гэж яваад бүдэрчээ. 2010.03.15.

 

Хуан карлос ба Гомер Симпсоны хөрөгтэй нэг еврогийн зоос. 2008 оны наймдугаар сар. Фото: Eloy Alonso / Reuters

 

Испанийн өмнөд нутгийн Морон-де-ла-Фронтера цэргийн баазад хаан айлчлахаар иржээ. 2005.04.12. Фото: Marcelo Del Pozo / Reuters

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж