Өсвөрийн шатарчдын ОУ-ын тэмцээн Багануурт болно

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчдын ОУ-ын тэмцээн Багануурт болно

Энэ жил “Багануур” ХК-тай хамтран, “Уурхайчин-2010” тэмцээний цар хүрээг өргөжүүлэн, өсвөрийн шатарчдын олон улсын “Багануур-2011” тэмцээн болгон /2011 оны 05 сарын 26-29-ний өдрүүдэд/ явуулах гэж байгаа нь Монгол улсынхаа нэр хүндийг өргөх, Багануур хотыг шатрын жишиг хот болгох, өсвөрийн шатарчдаа хөгжин дэвжихэд нь тус дэм болох зэрэг  чухал ач холбогдолтой юм.

Тэмцээнийг 2 үе шаттай явуулна:

1.    “Багануур-2011” олон улсын тэмцээнд оролцох эрхийн төлөө тэмцээн

2011-05 сарын 13,14,15-ны өдрүүдэд Үндэсний татварын ерөнхий газрын шатрын “Иргэдтэй уулах танхим /8 давхарт/- д зохиогдоно.  Тэмцээний ангилал, эхлэх хугацаа:
·    А – 6 хүртэлх насны /Охид+ хөвгүүд, 2005 он/  2011-05-13-ны 13 цагт.
·    Б – 8 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2003 он/    2011-05-14-ны 13 цагт
·    В –10 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2001 он/  2011-05-14-ны 13 цагт
·    Г – 12  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1999 он/  2011-05-13-ны 13 цагт
·    Д-  14  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1997 он/  2011-05-13-ны 13 цагт

Насны ангилал тус бүрээр эрэгтэй 8, эмэгтэй 5 шатарчин шалгаруулж,”Багануур-2011” олон улсын тэмцээнд оролцуулна.

Дараах үзүүлэлттэй шатарчид “Багануур-2011” олон улсын тэмцээнд урилгаар оролцох эрхтэй:
·    2011 оны Улсын аваргын болон “Цодгор хүү-2011”/улсын/ тэмцээнүүдийн аварга- УБ хотын шатарчид
·    Дээрх тэмцээнүүдэд эхний 3 байр эзэлсэн хөдөө орон нутгийн шатарчид
·    2011 оны аймгуудын болон Дархан, Эрдэнэт, Багануур хотуудын аварга шатарчид
·    Дэлхийн болон азийн аваргын тэмцээнүүдэд эхний 5 байрт шалгарч байсан шатарчид
·    8 хүртэлх насны улс, хот, аймгийн  аварга шалгаруулах тэмцээнүүдэд  эхний 5 байранд шалгарч байсан 6 хүртэлх насны шатарчид тус тус урилгаар оролцоно.
·     Шатарчид тэмцээнд швейцарь системээр 9 өрөг тоглоно. Цагийн хяналт талдаа 30 минут.
·     Бүртгэл: 2011-05-13- ны 12 цаг хүртэл “Урамтай шатар”холбоон дээр бүртгэнэ. /Mongolia, Ulaanbaatar, Сhingeltei duureg, 4-r horoo,  Diplomat-95-64, Utas: 98010087, 98890037, 98010037, e-mail: uramtai shatar_fed@yahoo.com/
Шагналурамшуулал:
Ангилал тус бүрийн эхний  3 байр батламж, медаль,  мөнгөн шагналтай

2.    “Багануур-2011” өсвөрийн шатарчдын олон улсын анхдугаар тэмцээн

1.Тэмцээний зорилго:
·    Эх орноо сурталчлах, шатрыг түгээн дэлгэрүүлэх
·    Өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг шатарчдыг шинээр төрүүлэх.
·     6 хүртэлх насны авьяастнуудыг шинээр тодруулж, тусгай сургалтад хамруулах.
·    Хүүхэд залуучуудын түүх, соёлын  мэдлэгийг дээшлүүлэх, сурсан мэдсэнээ харилцан солилцоход тус дөхөм болох
·    Улс түмнүүдийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх
2. Тэмцээн зохион байгуулагчид,  тэмцээн болох газар: Тэмцээний ерөнхий  зохион байгуулагчид “Багануур” ХК, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо
Тэмцээн 2011 оны 05 сарын 27-29–ны өдрүүдэд Багануур хотод зохиогдоно.
3. Тэмцээний ангилал:
·    А – 6 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2005 он/
·    Б – 8 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2003 он/  
·    В –10 хүртэлх насны /Охид, хөвгүүд, 2001 он/
·    Г – 12  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1999 он/
·    Д-  14  хүртэлх насны /Охид, хөвгүүд,1997 он/

Тэмцээнд урьдчилсан байдлаар БНХАУ-ын ӨМӨЗОрны болон  ОХУ-ын Буриад Улс, Эрхүү, Новосибирск мужийн  баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Тэмцээнд манай шилдэг 80 шатарчид оролцоно.

Шатарчид тэмцээнд А-Б-В-Г-Д ангилалд, швейцарь системээр 9 өрөг тоглоно.

4. Тэмцээний бүртгэл, техникийн асуудлууд:
·    Тэмцээнд оролцогчид /Зүүн чиглэлийн оролцогчдоос бусад/ 2011 оны 05 сарын 26–нд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байвал зохино.
·    Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүн 2011 оны 05 сарын 26-ны 16.00 цагт Монгол туургатны “Урамтай шатар” холбооны байр/Mongolia, Ulaanbaatar, Сhingeltei district, 4-r horoo,  Diplomat-95-64, Tel: 98010087, 98890037, 98010037, e-mail: uramtai shatar_fed@yahoo.com/-анд хуралдана.
Тэмцээнд оролцогчид /Гадаадын оролцогчид мэдүүлгээ 2011-05-18-ны дотор ирүүлнэ/  Монгол туургатны “Урамтай шатар” холбоо/Mongolia, Ulaanbaatar, Сhingeltei district, 4-r horoo,  Diplomat-95-64, Tel: 98010087, 98890037, e-mail: uramtai shatar_fed@yahoo.com/-нд  2011-05-24-ны 18.00 цагаас өмнө бүртгүүлнэ.
·    Тэмцээн  2011-05-27-ны 10 цагт Багануур хотын “Уурхайчин” спортын цогцолборт эхэлнэ.
·     Тэмцээнд оролцогчид зөвхөн шатар тоглоод зогсохгүй соёлын арга хэмжээнүүдэд хамрагдаж, монголын ард түмний түүх, ёс заншилтай танилцаж, түүх дурсгалт газруудыг үзэх боломжоор хангагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж