Зүүж хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжийн зах зээл удам тэлж, томоохон брендүүд өөрсдийн ухаалаг цаг болон бугуйвчийг танилцуулсаар байна.
Үүний нэг нь Mota компани өөрийн шинэ загварын ухаалаг цагийг танилцууллаа. Энэхүү цаг нь андройд болон iOS –той төхөөрөмжүүдтэй аль алинтай нь хослон ажиллахаараа давуу талтай. Мөн Siri болон Google Now үйлчилгээг ашиглаж болох дуун командыг дэмжсэн.
Таны ухаалаг гар утсанд шинэ захиа болон мэдээлэл ирэх үед чичиргээ үүсгэн танд мэдээлнэ. Мөн богино хэмжээний текстийг дэлгэцэн дээрээ харуулах боломжтой юм байна.
Худалдаалах үнийн хувьд 80 ам.доллар ба энэ сарын 20-ноос эхлэн зарагдах аж.
Т.БИЛГҮҮН