Орхон аймаг “Аз жаргалын угтах хаалга”-тай болохоор зураг төслийн ажил хийгдэж дууссан байна. Эрдэнэт хотоос 32 км зайтай Жаргалант сумаас цааш “Ухаа хөтөл” гэдэг газарт хаалгыг барихаар болсон байна. Жаргалант сумаас газрын зөвшөөрлөө авсан байна.
Иргэн Б.Азжаргал уг төслийг санаачлан улсын хэмжээнд хоёрдугаарт ордог том хот хаашаа ямар газар очиж байгаа нь мэдэгдэхгүй харанхуй байсныг өөрчилж гэрэл гэгээтэй хаалгатай болгохоор ажиллаж байгаа гэнэ. Уг байгууламж нь дэлгүүр, аптек, дугуй засвар зэрэг цогцолбор байхаар төлөвлөгдөж байгаа юм байна. 700 орчим сая төгрөгийн өртөгөөр босох уг байгууламжыг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй учир ард иргэд, аж ахуй нэгжүүдээс хандив өгөхийг уриалж байгаа юм. Иргэн бүр 7000 төгрөг хандивт өгөх юм бол Орхончууд томоохон хэмжээний угтах хаалгатай болох юм. Өөдлөх айл үүднээсээ гэдэг иргэдийг хандивын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.
Хандивын данс: ХААН банк 5090625044 ХХБанк-407241590
Харилцах утас: 88112049
Эх сурвалж: www.erdenetinfo.mn