1000 хүүхдийг баярлуулав

Хуучирсан мэдээ: 2014.06.04-нд нийтлэгдсэн

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 62 дэхь жилдээ улс орон даяар зохион байгуулагдлаа. Энэ өдрийг угтаж Өмнөговь аймагт олон арга хэмжээ зохион байгуулсаны нэг нь аймгийн 1000 хүүхдэд баярын бэлэг гардуулсан явдал байлаа. 

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл доор жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг угтаж хүүхэд багачуудад бэлэг өгдөг уламжлалтай бөгөөд энэ жил Даланзадгад сумын найман багийн хүүхэд багачуудад ийнхүү бэлэг гардуулан өгч тэдний баярын өдөр дээр нь баяр нэмжээ. 1000 хүүхдэд бэлэг гардуулах арга хэмжээг 8 багийн төв дээр зохион байгуулж аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтэнүүд, зарим агентлагийн дарга нарын төлөөлөл эдгээр бэлгийг гардуулан өгсөн байна.

Эх үрсийн баяраар хүүхэд багачууд эцэг эхчүүд, эгч ах нартайгаа баяраа тэмдэглэдэг ч баярын энэ өдрийг халуун дулаан уур амьсгалтайгаар тэмдэглэх боломж багатай хүүхэд багачуудыг түлхүү сонгож энэ удаа бэлэг өгчээ. Ингэснээр хүүхдүүдэд сэтгэлийн урам хайрлах зорилготой байлаа. Зохион байгуулагчид хүүхэд багачуудад бэлэг гардуулан өгөхдөө цаашид сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөсөн. Аймгийн Засаг даргын нэрэмжит баярын бэлэг авсан хүүхдүүд ч сэтгэгдэл өндөр байлаа.
 

Эх сурвалж: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж