Муаммар Каддафийн охин Аиша уухайлагч болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Муаммар Каддафийн охин Аиша уухайлагч болжээ

Муаммар Каддафи олны өмнө үзэгдэхээ байснаас хойш түүний ганц охин Аиша Ливийн байдлын төлөө идэвхтэй ярих болжээ. Лалын алчуур зүүсэн, царайлаг, цайвар үстэй  эмэгтэй олон улсын байгууллагуудад хандан яриа хэлцэлд уриалж, бурхны авралаар гэр бүл нь засгийн эрхэнд үлдэнэ гэж найдхж буй.
Исламын хэт давралт газар авч Ливиэс Европт цагаачдын урсгал өснө гэж тэрээр сануулж байна. Аиша гэртээ хэзээ ч хашигдаж байсангүй. Тэр эмэгтэй 2004 онд шүүхэд Саддам Хусейныг өмгөөлж, дараа нь ДОХ болон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг НҮБ-ын сайн санааны элч болсон байжээ. Эцгийнх нь эсрэг эсэргүүцэл дэгдэхэд Аиша самууныг дарахад армийг зоригжуулж байлаа. Арми нь ч түүнийхээр хөдөлөн энгийн иргэдийг бөмбөгдөж эхэлсэн билээ. НҮБ түүнтэй харилцаагаа тасалсан юм. Одоо НАТО-гийн инисэх хүчин Каддафийг мөшгөн бөмбөгдөж байгаа үеэр Аиша өмнөхийн адил л идэвхтэй байж, Обама, Хиллари Клинтон нарыг шүүмжилж байгаа. Мөн тэрээр нарийхан жийнс,  Gucci брэндийн шаахайнаасаа татгалзаагүй л явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж