Ц.Энхжаргал “Дан Колов”-ын аварга боллоо | News.MN

Ц.Энхжаргал “Дан Колов”-ын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Ц.Энхжаргал “Дан Колов”-ын аварга боллоо

Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өчигдөр Болгарын Бургас хотноо эхэлсэн “Дан Колов”-ын нэрэмжит олон улсын гранпри тэмцээнд өндөр амжилт үзүүлээд байна. Тус тэмцээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, Ц.Энхжаргал, О.Бурмаа, ОУХМ О.Чулуунбат, Э.Ням-Очир нарын таван тамирчин дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлаган дор оролцсон байгаа.

Дан Коловын нэрэмжит 48 дахь удаагийн Олон улсын гранпри тэмцээний эхний өдөр буюу хоёрдугаар сарын 27-нд манай хоёр тамирчин Бургасын дэвжээнд зодоглож, хоёул медалийн эзэн боллоо. Тодруулбал, энэ өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Ц.Энхжаргал “Дан Колов”-ын нэрэмжит тэмцээний аваргын алт, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Э.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ.

“Арслан” клубын тамирчин Э.Ням-Очирын хувьд аваргын алтан медалийн төлөө Европын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, нутгийн бөх /Болгар/ Анатолий Гуяадатай өрсөлдөж, ялагдсан байна. Харин дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргалын хувьд алтан медалийн төлөө Румыны тамирчныг ялж, “Дан Колов”-оос 2007 онд хүртэж байсан мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж, алтан медаль болголоо.

Өнөөдөр Бургасын дэвжээнд гавьяат тамирчин Б.Наранбаатар /55 кг/, О.Бурмаа /72 кг/, ОУХМ О.Чулуунбат /120 кг/ нар өрсөлдөнө.

Б.Энх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж