Хар тамхи, биеэ үнэлэлт Их Британийн эдийн засгийг өсгөнө

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Хар тамхи, биеэ үнэлэлт Их Британийн эдийн засгийг өсгөнө

Фото: Reuters

 

Биеэ үнэлэлт ба хар  тамхины наймаа нь Их Британийн эдийн засгийн хэмжээг ойролцоогоор 10 тэрбум фунтстерлингээр нэмэгдүүлэх болно гэж The Financial Times сонинд бичжээ. Ирэх есдүгээр сард дотоодын нийт бүтээгдэхүүнийг тоолох аргыг статистикийн алба шинээр боловсруулсны дараа тэр нь хийгдэх  ажээ.

 

Үндэсний статистикийн товчооны үнэлгээгээр 2009 онд биеэ үнэлэлт нь ДНБ-нд 5,3 тэрбум фунтыг, хар тамхины наймаа нь 4,4 тэрбумфунтыг оруулах ёстой байлаа.

 

Статистикчид таван жилийн өмнө тус улсад 60 879 биеэ үнэлэгч ажиллан,  долоо хоногт 25 хүнд үйлчилж байсан гэж тооцоолов. Нэг удаагийн үйлчилгээний зардал нь 67,16 фунт гэж үзжээ. Мөн Нэгдсэн вант улсад 38000 героины хамаарагч амьдарч байгаа ба тэр мансууруулагчийн наймаа 754 сая фунт хүрсэн гэж үнэлэв.

 

Ерөнхийдөө шинэ  үзүүлэлтүүдийг  гаргаснаар ДНБ-ний 2009 оны үзүүлэлтийг  33 тэрбум фунтээр нэмэн тооцолох бөгөөд тэр нь өсөлтийн 2 хувийг хангах ажээ. Шинэ аргачлалаар далд эдийн засгаас гадна хувиараа бие даан баригдсан байшингуудын зардлыг тооцох болно. Гэхдээ 2010-2013 оны үзүүлэлтүүдийг шинэ аргачлалаар гаргаагүй байна.

 

ЕХ нь өөрийн гишүүн орнуудын статистикийн албанд хоёр хүний тохиролцоогоор хууль бусаар хийгдсэн наймааг оруулахыг зөвлөж байгаа. Шинэ аргачлалаар тийм наймаа нь хөрөнгө оруулалт гэж тооцогдох болж байна. Өмнө нь түүнийг урсгал зардалд оруулдаг байлаа.

 

Өнгөрсөн онд ДНБ-нийг тоолох аргачлалын шинэчлэлийн АНУ-д хийсэн ба түүний буянаар үзүүлэлт нь нэг их наяд доллар болон гарчээ. Хэдийгээр нэмэлт хүчин зүйлийн тооцооны үзүүлэлт нь цэвэр “цаасан дээрх тоо” боловч  бодит эдийн засаг ба санхүүгийн секторт  шууд нөлөөлөх сайн талтай. ДНБ-ний их хэмжээ нь тэр үзүүлэлтийн улсын өртэй харьцуулсан харьцааг өөрчлөн хөрөнгө оруулагчдын сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж