
Гурван зуу орчим метрийн голчтой сансрын биет сар дэлхий хоёрын дундуур дэлхийгээс 323 мянган км-ийн зайтай өнгөрөх аж. Арваннэгдүгээр сард түүнийг ердийн одон орны дурангаар харж болох юм.
NASA-гийн мэргэжилтнүүдийн тооцсоноор хэрэв YU55 дэлхийг мөргөсөн бол 65 мянган атомын бөмбөг дэлбэрсэнтэй адил хэмжээний дэлбэрэлт гарч 600 метрийн гүнтэй, 10 км-ын тогоо үүсэх байсан ажээ.
NASA энэ сүүлт одыг аюул учруулна гэж тооцсон ч энэ удаа манай гаригт аюул авчрахгүй гэсэн байлаа. Агентлагийн мэдээгээр одоо дэлхийд аюул авчрахаар 874 сансрын биет байгаа гэнэ. Хэдэн зуун мянган жилийн хугацаанд нэг л удаа томоохон сүүлт од дэлхийтэй мөргөлддөг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байгаа.