Фото: ЕРА/KONSTANTIN IVANOV
Луганскийн төрийн захиргааны байранд Украины Нисэх хүчний сөнөөгч онгоц довтолгоон хийж буудах үеэр энгийн таван иргэд амь үрэгдсэн байна. Өөрийгөө тунхагласан ЛАУ-ын хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлэв. "Таван энгийн хүн амь үрэгдлээ. Өөр 10 хүн шархадсан, заримын биеийн байдал маш хүнд байгаа. Дахин агаарын цохилт ирнэ гэж бид хүлээж байна” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь хэлжээ.
Луганскийн захиргааны байрны дөрвөн давхар шатаж аврагч ба гал сөнөөгчид ажиллаж байгаа ажээ. Мөн нэг онгоц байрны дээгүүр өнгөрөхдөө дуут бөмбөг хаяжээ.
Кассетийн бөмбөг хэрэглэжээ
Өөрийгөө тунхагласан Луганск ард улсын удирдлага мужийн төвийн захиргааны байрны орчноос холдохыг иргэдэд сануулав. Захиргааны байрны өмнөх гудамжинд агаарын довтолгооны дараа дэлбэрээгүй бөмбөг байгаа учраас ийм сануулгыг тараасан гэнэ. Луганскийн албан ёсны сайтад агаарын довтолгооны үеэр кассетийн бөмбөг хэрэглэсэн гэж мэдээлсэн байна.
“Байлдааны онгоц кассетийн бөмбөг онилон довтолгооныг хийх үеэр захиргааны байр хэсэгчлэн эвдэрсэн. Хүмүүс амиа алдсан. Одоогоор хохирлыг тогтоож байна” гэж мэдэгдэлд өгүүлжээ.
Луганскийн хилийн отряд ба сайн дурынхны хооронд байлдаан хийгдэв
Луганскийн мужийн захиргааны улсын байрыг дөрөвдүгээр сарын сүүлчээр эсэргүүцэгсэд эзэлсэн юм. Энэ цагаар Луганскийн хилийн отрядын цэргийнхэн ба ардын журамт цэргийнхний хооронд 10 цагийн байлдаан үргэлжилж байлаа.
Украины Гадаад тагнуулын албаны дарга байсан Николай Маломуж даваа гаригт мэдээлэхдээ хилийн отрядад нэмэлт хүч илгээсэн гэлээ. Офицерүүдийн зохицуулах зөвлөлийг толгойлж байгаа түүний хэлснээр хилчдэд 500 хүмүүс довтолгоон хийж байгаа гэнэ. Долоон хилчин шархдаад байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР