“Flash mob” бүжгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

“Flash mob” бүжгийн тэмцээн болно

Дэлхийн байгаль орчны өдөр өнөөдөр тохиож байна. Анх 1972 онд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаас жил бүр зургадугаар сарын 5-ыг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглаж байжээ. Үүнээс хойш манай оронд НҮБ-аас жил бүр уг өдрийг өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирсэн. Харин энэ жилийн хувьд “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Мөн НҮБ-аас Монголын их дээд сургууль, МСҮТ, коллежийн оюутнуудын дунд “Flash mob” бүжгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ.

“Flash mob”  чөлөөт бүжиг нь нэг хэмнэлд, нэг дор хамгийн олон залуучуудыг, хүмүүсийг нэгтгэж чаддаг онцлогтой бүжиг. Тиймээс ч уг бүжгийн урлалдааныг дэлхийн дулаарал, болон цөлжилтийн эсрэг байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг бий болгохыг уриалан зохион байгуулж байгаа ажээ. Уг бүжгийн тэмцээнийг БОНХЯ, Монголын оюутны холбоотой хамтран НҮБ-аас зохион байгуулж байгаа гэнэ. Уралдаанд оролцох баг 50-аас дээш оюутантай байх бөгөөд нэг сургуулиас хэдэн ч баг оролцож болох аж. Эхний гурван байр эзэлсэн бүжигчдийг 2-4 сая төгрөгөөр шагнах юм. “Flash mob”  бүжгийн тэмцээн нь зургадугаар сарын 5-нд 11.00 цагаас Чингийн талбайд эхлэх ажээ. Харин шүүгчдийн хувьд одоохондоо тодорхойгүй байна.

Э. ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж