Украины их буунд хүүхдийн цэцэрлэгийн байшин өртжээ

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

Украины их буунд хүүхдийн цэцэрлэгийн байшин өртжээ

Фото: AP Photo/EfremLukatsky

 

Украинд болж буй хэрэг явдлын мэдэллийг товчилж тоймлон хүргэе.

 

  • Мариуполь хотын сахарын шижинтэй өвчтөнүүдийн дөрөвний гурав нь инсулин авч чадахгүй байна.
  • Украины Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн албан ёсны дүнг зарлав. Ялагч Петр Порошенко  54,70 хувийн  санал авчээ. Түүний ойрын өрсөлдөгч Юлия Тимошенког сонгогчдын 12,81 хувь нь  дэмжив. Харин Радикал намын лидер Олег Ляшко 8,32 хувиар гуравт жагсчээ.
  • Славянск хотыг Украины их буучид буудах үеэр хүүхдийн цэцэрлэгийн байшин  хэсэгчлэн эвдэрчээ.
  • Украины Хууль зүйн яам тус улс дахь Оросын компаниудын хөрөнгийг Крымын алдагдлын нөхвөр болгон хураах санал гаргав.
  • Өөрийгөө тунхагласан Луганск ард улсын удирдлага мужийн төвийн захиргааны байрны орчноос холдохыг иргэдэд сануулав. Захиргааны байрны өмнөх  гудамжинд  агаарын довтолгооны дараа дэлбэрээгүй бөмбөг байгаа учраас ийм сануулгыг тараасан гэнэ.
  • Луганскийн албан ёсны сайтад агаарын довтолгооны үеэр кассетийн бөмбөг хэрэглэсэн гэж мэдээлсэн байна.
  • Украины нисэх хүчний сөнөөгч  онгоц Луганскийн  захиргааны байрыг  буудлаа. Таван хүн амиа алдаж, арван хүн шархадсан ба байр нь шатаж байна.
  • Донецкт сураггүй болсон Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын хоёр бүлэг ажиглагчид холбоо бариагүй байна гэж тус байгууллагын Украин дахь төлөөлөгчдийн газрын нарийн бичгийн дарга Майкл Бочуркив мэдээлэв. Гэсэн ч тэрээр ажиглагчид Донецк, Луганскт  ажлаа үргэлжлүүлж байна гэж мэдэгджээ.
  • Украин  “Газпромтай” хийсэн урт хугацааны гэрээнийхээ  "take or pay" ("ав эсвэл төл") гэсэн зарчмыг эсэргүүцэнэ гэж тус орны Эрчим хүчний сайд Юрий Продан мэдэгдлээ. 
  • Украины нисэхийнхэн Донецкийн нисэх буудлын ажиллагааг  зургадугаар сарын 6-наас өмнө сэргээхээр төлөвлөжээ.
  • Сайн дурын журамт цэргийнхний Украины хилчидтэй хийж байгаа хэлэлцээр бүтсэнгүй.
  • Севастополийн  №3 сургууль дээр Донбассын 251 дүрвэгч бүртгэгджээ. Гол төлөв хөгшид, хүүхэд, эмэгтэйчүүд байна.
  • Славянскийн 56 дүрвэгчид  Донецкаас Ростов мужид шөнөөр нэвтрэн орж очжээ. Хүүхдүүдээ авч гарсан эцэг эхчүүд голдуу байжээ.
  • Украины Үндэсний банк хадгаламжаас  авах мөнгөний тоог 150 гривен болгон хязгаар тогтоожээ.
  • Луганскийн хилийн отрядын долоон хилчин зэвсэгт мөргөлдөөний үеэр шархаджээ.
  • Украины ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургадугаар сарын 7-нд болно.  
  • Донецкийн ард улсын удирдлага байрлаж байгаа мужийн захиргааны байрыг шөнө үл таних хүмүүс гранат харвагчаар бууджээ.
  • Донецкт  жагсагчид Roshen үйлдвэрийн чихрийг гишгэлэн эсэргүүцлээ гаргав.
  • АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Европын орнуудаар хийх долоо хоногийн айлчлалдаа мордлоо. Айлчлалынхаа явцад  тэрээр Украины сонгогдсон ерөнхийлөгч Петр  Порошенкотай  уулзан дэмжлэгээ илэрхийлнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж