Сирид ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөр хамгаалалтан дор эхэллээ. Сирид иргэний дайн үргэлжилж буйг үл харгалзан Ерөнхийлөгч Башар аль-Ассад сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулах итгэлтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд Башар аль-Ассадын эсрэг Махер Хажжар, Хассан аль-Ноури нар нэр дэвшин өрсөлдөж байна. Ажилагчдын зүгээс Сирийн ерөнхийлөгчийн сонгуулийг Башар аль-Ассадын зохион байгуулж буй жүжиг гэж дүгнэж байгаа аж. Гэхдээ энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд илүү олон нэр дэвшигч оролцож буй нь сүүлийн арав гаруй жилд гарсан том дэвшил гэдгийг онцолж байна.
Сирийн ерөнхийлөгийн сонгуульд орон даяар 9600 орчим санал хураах байр ажиллаж байгаа гэнэ. Сирид сонгуулийн насны 15.8 сая хүн бүртгэлтэй байгаа аж. Тус улсад гурван жил гаран үргэлжилж буй иргэний дайны улмаас 200 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон оронгүй болж, эх орноосоо дүрвээд байгаа юм.
Б.АНХТУЯА