“Соронз” сэтгүүлийн аархал дүүрэн 100 дахь дугаар!

Хуучирсан мэдээ: 2014.06.03-нд нийтлэгдсэн

“Соронз” сэтгүүлийн аархал дүүрэн 100 дахь дугаар!

Таван жилийн тэртээ Монголын сэтгүүлзүйн ертөнцөд  папараци сэтгүүл гэх шинэ төрлийг бий болгож, тухайн үед олны анхаарлыг татаж байсан нууцлаг эрхмүүдийг дугаар бүрээрээ ил болгон энэ цаг үеийн чөлөөт хэвлэлийн нэгээхэн түүхийг ялж, бас доргиож чадсан “Соронз” сэтгүүл амжилт дүүрэн 100 дахь дугаараа худалдаанд гаргалаа. Дугаарын эхний хуудаснаас  авилгачдын зүүдэнд орж, зүрхэнд шар ус хуруулдаг АТГ-ын дарга Н.Ганболд, Б.Хурц нарын нууц амьдрал, Монголын Хьюстон гэгддэг дуучин Б.Мишээлийг тансаг харшдаа “нуусан” зартай бизнесмэн И.Сүхээ болон Монголдоо төдийгүй Азийн тэргүүн тэрбумтны нэг, баялаг бүтээгч MCS-ийн Ж.Оджаргалын хэмжээлшгүй хөрөнгийг өв залгамжлах О.Анандын нэг өдрийн хэрэглээ хэд хүрдэг зэрэг онц сонирхолтой, цоо шинэ мэдээллүүдийг фото зургаар баримтжуулан хүргэж байна. Үүгээр зогсохгүй хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг топ модель Д.Пүрэвсүрэнгийн гурав дахь үрээ тээж буй бие давхар агшин, хошин урлагийн нэгэн тод од “эмгэн” Бооёогийн охидын фронт зэргийг амжилттай папарацидсан билээ. Үүгээр ч зогсохгүй олны танил, нууцлаг эрхмүүдийн хошуурдаг “Санзай виллаж”-ийн  анхны оршин суугч хотын дарга Э.Бат-Үүлийн хотхоноосоо дайжсан шалтгаан, зайтай эр “Буян”-гийн Б.Жаргалсайхан Зайсангийн Соzy Nomads-ийг бужигнуулж, даян аварга А.Сүхбатын долоо дахь хүүхдийг тээж буй Содоо бүсгүйг нээсэн тэмдэглэл зэрэг онц сонирхолтой мэдээ материалууд таныг уйдаахгүй. Мөн “Жигүүр Гранд”-ын Б.Баттөрийг 58-н насанд нь  нялхруулан догдлуулж буй залуу эхнэр Ононгийн жирийн бус сонголт юу байсныг, Ерөнхийлөгчийн бэр Ч.Ариунаа хөл хүнд болж хамгаалалтанд орох болсон талаар, УИХ-ын гишүүн “Заргач” Ц.Нямдоржийн “түрийний бөөс” хэн болохыг, “Цайрт Минерал”-ын Д.Ганбатын хүүхдүүддээ зэхсэн гурван сая долларын хаус зэрэг нүд бүлтийж,чих дэлдийм мэдээллүүд бий. Амжилт бүтээл дагуулсан 100 дахь дугаарын зочноор МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар уригдаж гэр бүлийнхээ талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Мөн түүнчлэн нийгэмд “зөв эмэгтэй” дүрээр олны анхаарлыг татаад буй “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн хэрсүү хэрнээ холын бодолтой амьдралын “Жаазгүй түүх”-ийн жинхэнэ үнэнийг унших болно. “Соронз” сэтгүүлийн олон мянган уншигч бүсгүйчүүдийнхээ хүсэн хүлээдэг шунхтай хатагтай нарын будаггүй төрхийг ил болгоод зогсохгүй улс төр, урлаг соёлын эрхмүүдийг Hollywood smile хэрхэн өөрчилсөн зэрэг сенсааци дүүрэн мэдээллээс гадна амжилт бүтээл дагуулсан 100 дахь дугаартаа их хотын чамин тансаг, этгээд гоёлтой донжлог хатагтай нарыг дурандсан билээ. Энэ мэт цаг үеийн хамгийн дуулиант мэдээллээр дүүрэн “Соронз” сэтгүүлийн аархал дүүрэн 100 дахь дугаар хуудас бүрээрээ дуулиан тарьж байна. Үүгээрээ бид Фото сэтгүүл гэх нэрэн дор ажиллаж буй нийт хэвлэлийнхэндээ өөрсдийн байр сууриа дахин баталж №1 гэх тодотголыг зүгээр ч нэг ашигладаггүй гэдгээ харуулсан билээ.

Соронз таныг соронз мэт татах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж